• Сургууль

    Механик, тээврийн сургууль

  • Хөтөлбөр

    Машин үйлдвэрлэлийн технологи

    Хөтөлбөрийн индекс - 071507

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Машин үйлдвэрлэлийн технологи

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    1982

Онолын үндэслэл сайтай мэдлэгийг системтэйгээр эзэмшсэн, бие даах, багаар ажиллах болон мэргэжлийн өндөр чадвартай, зохион бүтээх мэдлэг, чадварыг практик дээр хослуулан эзэмшсэн МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлдэхэд энэ хөтөлбөрийн зорилго оршино.

1.1 хичээлүүдийн уялдаа холбоог илүү практик шийдэлтэйгээр олгох

1.2 математик болон байгалийн шинжлэх ухааныг инженерийн шийдэлтэй холбож ойлгуулах

2.1 практик чадварыг олгох

2.2 бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх

3.1 харилцааны төрөл бүрийн аргад сургах

3.2 багаар хамтрах шаардлага бүхий төсөл дээр ажиллах

3.3 англи хэл дээрх мэдээллийг ашиглах чадвартай байх

4.1 зохион бүтээх аргачлалыг онол практик хослуулах

4.2 шинэ машин, механизм зохион бүтээх

Зорилт 1-ийн хүрээнд:

1.1 Математик, шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэгийг эзэмшсэнээр мэргэжлийн онолын гүн бат ойлголттой болно.

1.2 Техникийн механикийн онолын мэдлэгийг эзэмшсэнээр машины эд ангийн статик, кинематик болон динамик тооцоонуудыг хийх чадвартай болно. Мөн машины эд ангийг төслөх, ажлын зургийг гаргах мэдлэг, чадварыг эзэмшинэ.

Зорилт 2-ын хүрээнд:

2.1, 2.2, 2.3 Машин төслөх даалгаврыг гүйцэтгэснээр оюутнууд нь шинжлэн судлах, асуудал шийдэх, турших, системтэйгээр бодох зэрэг олон чадварыг практик дадалтай хамт эзэмших болно.

2.4, 2.5 Хүмүүнлэгийн ухааны хичээлүүдийг үзэж судалснаар ёс зүйтэй байх, хариуцлагын ухамсрыг суулгаж өгнө.

Зорилт 3-ын хүрээнд:

3.1, 3.2 Мэргэжлийн хичээлийн төсөл, даалгаврыг гүйцэтгэснээр багаар ажиллах, хүнтэй харилцах чадвартай болно.

3.3 Англи хэлний хичээлүүдийг үзсэнээр уг хэл дээр мэдээлэл авах чадвартай болно.

Зорилт 4-ийн хүрээнд:

4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6 Машин төслөх болон мэргэжлийн хичээлийн даалгавруудыг хийж гүйцэтгэснээр төсөөлөх, төлөвлөх, хэрэгжүүлэх зэрэг сургалтын хөтөлбөрт заагдсан гол гол чадваруудыг эзэмшинэ.

Аж үйлдвэрлэлийн бүхий л салбарт механик болон металл брлрвсруулалтын инженерээр ажиллана. (Уул уурхай, эрчим хүч, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, металлурги )

Хөтөлбөрийн видео танилцуулга