• Сургууль

    Механик, тээврийн сургууль

  • Хөтөлбөр

    Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи

    Хөтөлбөрийн индекс - 078811

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    131

  • Мэргэжил

    Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2022

Соёлын өвийн болон түүх, археологи, материал судлал, дижитал технологи зэрэг хавсарсан ШУ-ы суурь мэдлэгийг эзэмшсэн, соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн чиглэлээр анхан шатны туршилт судалгаа хийх чадвартай, мэдээлэл боловсруулах, анализ хийх, салбарын ямар ч байгууллагад ажиллах чадвар бүхий, өөр мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах, гадаад хэлээр соёлын өвийн талаарх мэдээллийг ашиглах боловсруулах чадвартай, соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын бакалаврын зэрэгтэй мэргэжилтэнг бэлтгэхэд энэ хөтөлбөрийн зорилго оршино.

  1. Соёлын өвийн судалгаанд ашиглагдаж буй математик, байгалийн шинжлэх ухаан болон хавсарга шинжлэх ухаануудын онолын суурь мэдлэг, арга зүйг эзэмшсэн байх,
  2. Соёлын өвийн талаарх шинэ мэдээлэл, мэдлэгийг бий болгох, монголын соёлын өвийг олон нийтэд таниулах сурталчилах чадвар бүхий мэргэжилтэнг бэлтгэх,
  3. Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, нөхөн сэргээлтийн нарийн судалгаа шинжилгээг орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан хийх анхан шатны мэдлэг олгох
  4. Мэргэжлийн болон судлаачийн ёс зүй, хувь хүний өндөр соёл, нийгмийн хариуцлагатай байх,
  5. Бусад салбаруудын өндөр технологиудыг соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр ашиглах, хавсарга шинжлэх ухаанд суурилсан соёлын өвийн хадгалалт хамгаалалтын технологийн мэдлэг бүтээх мэргэжшсэн дадлага туршлага олгох
  6. Судалгааны шинжилгээний ажлыг бие дааж явуулах менежментийн болон бизнессийн ур чадвар суулгах

  1. Түүх, соёл, нийгэм, байгалийн шинжлэх ухаан ба инженерийн мэдлэгийг таних ингэснээрээ түүний зүй тогтлыг тайлбарлах, тэдгээр мэдлэгээ ашиглах, асуудлыг шийдвэрлэх чадвар эзэмшсэн байх
  2. Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын технологийн мэргэжилтэн нь археологи, түүх, байгалийн ухаан, материал судлалын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийх судалгаа явуулах, үнэлгээ өгөх, харьцуулан дүгнэх, чадвар эзэмшсэнээр судалгаа шинжилгээг орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан соёлын өвийн олдворыг дүгнэн судлах, тайлан оношлох чадвартай байх

Соёлын салбарын байгууллагууд. Музей, түүх археологийн байгууллагууд.

Хөтөлбөрийн видео танилцуулга