• Сургууль

    Барилга, архитектурын сургууль

  • Хөтөлбөр

    Усны барилга, байгууламж

    Хөтөлбөрийн индекс - 073207

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Усны барилга байгууламж

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    1963

Усны түрэлт болон урсацыг тохируулах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газрын доорх ус олборлох, усны гамшгаас хамгаалах зэрэг усны барилга байгууламжийн цогц байгууламжийг барих, ашиглах, чиглэлээр чадварлаг тогтвортой боловсон хүчин бэлтгэх

Төгсөгчид нь усны барилга байгууламж болон Алсын хараа 2050 хөтөлбөртэй зохицуулан тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, төлөвлөлт хийхэд байгалийн ба нийгмийн ухаан, инженерийн суурь ухагдахуунаар дамжуулан үндсэн суурь мэдлэг, чадвартайгаа батлан харуулсан байна. Төгсөгчид нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой хөгжлийг хангах усны аюул эрсдлээс хамгаалах, усыг ашиглах, хуваарилах, хамгаалах төсөл хөтөлбөр гүйцэтгэдэг, мэргэжлийн өндөр мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн байна.  Төгсөгчид нь нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, үр дүнтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлэгч, баг хамт олноо чадавхжуулж, дадлагажуулдаг, шинийг санаачлагч, зан харилцааны хувьд төлөвшсөн манлайлагч байна. Төгсөгчид нь мэргэжлийн ёс зүйг ухамсарлаж хэрэгжүүлдэг, нийгмийн эрх тэгш болон олон талт байдлыг харгалзан үздэг, тогтвортой хөгжил ба хүрээлэн буй орчны төлөв байдлыг чухалчлан анхаардаг, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зэрэг олон талт мэдлэг, чадвартай хариуцлагатай инженер байна. 

  1. Усны барилга байгууламжийн асуудлуудыг математик, физик, нийгэм судлал, бусад суурь шинжлэх ухааны эзэмшсэн мэдлэгээ ашиглан тодорхойлох, томьёолох чадвартай байна.
  2. Оюутан нь усны барилга байгууламжийн төсөл хөтөлбөрт нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны нөхцөлийг харгалзаж, инженерийн суурь мэдлэгээ хэрэглэж шийдвэрлэх чадвартай байна.
  3. Оюутан нь усны нөөцийг уур амьсгал, бүс нутгийн онцлог, нийгмийн нөхцөл байдалд уялдуулан тодорхойлох судалгаа, инженерийн тооцоог гүйцэтгэх, судалгааны үр дүнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах чадвартай байна.
  4. Оюутан нь усны барилга байгууламжийн төсөл хөтөлбөрийг нийгмийн хэрэгцээнд нийцүүлэн орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан оновчтой шийдлээр боловсруулахад инженерийн тооцооны аргачлалыг ашиглах чадвартай байна.
  5. Оюутан нь өөрийн эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр мэдлэг, чадварыг бүрэн эзэмшсэн бөгөөд усны барилга байгууламжийн асуудлыг судлах зорилгоор бүс нутгийн онцлог, шаардлагад тохируулан оновчтой байдлаар туршилт тавих, түүнийгээ хөгжүүлэх, батлан харуулах чадвартай болсон байна.
  6. Оюутан нь усны барилга байгууламжийн төлөвлөлт шийдлийн нийгэм, орон зай, хүрээлэн буй орчин, эдийн засаг зэрэгт үзүүлэх үр нөлөө, ач холбогдлыг тайлбарлах, дүн шинжилгээ хийх чадвартай болсон байна.
  7. Оюутан нь усны барилга байгууламжийн төлөвлөлтөд хийсэн дүн шинжилгээгээ бусдад тайлбарлан таниулах, илтгэх, бусдын саналыг тусгах чадвартай болсон байна.
  8. Оюутан нь хувийн зохион байгуулалт сайтай, ёс суртахуунтай, соёлтой, шударга, шинийг санаачлагч, бүтээлч, дасан зохицох чадвартай, багаар ажилладаг, зан харилцааны хувьд төлөвшсөн манлайлагч болсон байна .
  9. Оюутан нь өөрийн хийж гүйцэтгэсэн ажил үүргээ бүрэн хариуцдаг, хууль дүрмийг нарийн чанд мөрддөг, буруу зүйлийн эсрэг хатуу зогсож чаддаг, мэргэжлийн ёс зүйтэй инженер болоход бүрэн бэлтгэгдсэн байна.
  10. Оюутан нь нийгмийн хүртээмжтэй, аюулгүй байдал, тогтвортой хөгжил ба хүрээлэн буй орчны төлөв байдлыг чухалчлан анхаарах гэх мэт олон талт мэдлэг, чадвар эзэмшсэн байна.

Усны барилга байгууламж мэргэжлээр сурч төгссөн төгсөгчид ажиллах боломжтой аж ахуй нэгж байгууллагын жагсаалт:

  • БОАЖЯ, Усны агентлаг
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Нийслэлийн ЗДТГ, Ус сувгийн удирдах газар
  • Монгол улсын 21 сав газрын захиргаад
  • Оюутолгой, Тавантолгой зэрэг уул уурхайн томоохон аж ахуй нэгж байгууллагууд
  • Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ
  • Улсын болон хувийн их, дээд сургуулиудад багш, судлаач
  • Усны барилга байгууламж угсралтын төрийн болон төрийн бус аж ахуй нэгжүүд
  • Усны барилга байгууламжийн зураг төслийн төрийн болон төрийн бус аж ахуй нэгжүүд
  • УЦС, усалгаатай газар тариалан, усны барилга байгууламжийн томоохон бүтээн байгуулалт, олон улсын төсөл хөтөлбөрт ажиллах бүрэн боломжтой боловсон хүчин байна.
Хөтөлбөрийн видео танилцуулга