• Сургууль

    Механик, тээврийн сургууль

  • Хөтөлбөр

    Авто хөдөлгүүрийн механик инженерчлэл

    Хөтөлбөрийн индекс - 071603

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Авто хөдөлгүүрийн механик инженерчлэл

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    1983

Олон улсын жишигт хүрсэн авто хөдөлгүүрийн ашиглалт, түүний засвар, үйлчилгээний технологийг эзэмшсэн тээврийн салбарын ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх.

  1. Математикийн болон байгалийн ухааны суурь мэдлэг олгох
  2. Авто хөдөлгүүр, түүний агрегат, системүүдийн бүтэц, хийц, ашиглалт, техникийн үйлчилгээ, засварын үйл ажиллагааны технологийг төслөх, удирдах, механик системийн оношлол, хэмжилт тохиргоо хийх, электроникийн мэдлэгтэй, инженерийн програм хангамжийг ашиглан туршилт хийх, шинжлэн судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадварыг бүрэн эзэмшүүлэх
  3. Бие хүнийг бүтээлч, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй болгож төлөвшүүлэх, бие даан мэдлэг чадвараа дээшлүүлэн сурах, нийгэмшил, харилцааны ур чадваруудыг олгох
  4. Үйлдвэрлэл, бизнесийн хүрээнд зах зээлийн эрэлт, салбарын дотоод гадаад боломжид нийцүүлэн авто тээврийн үйлчилгээг хариуцах, удирдан зохион байгуулах ажил гүйцэтгэх, тэдгээрийг шийдвэрлэхэд өөрийн судалсан шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах “энтрепренёр” мэргэжилтэн бэлтгэх

  • Математикийн болон байгалийн ухааны суурь мэдлэг олгох;
  • Авто хөдөлгүүр, түүний агрегат, системүүдийн бүтэц, хийц, ашиглалт, техникийн үйлчилгээ, засварын үйл ажиллагааны технологийг төслөх, удирдах; Механик системийн оношлол, хэмжилт тохиргоо хийх, электроникийн мэдлэгтэй; Инженерийн програм хангамжыг ашиглан туршилт хийх, шинжлэн судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадвар, дадал;
  • Тодорхойгүй зүйлд шийдвэр гаргах санаачлага, хүсэл эрмэлзэл; Шүүмжлэлт сэтгэлгээ; Бүтээлч сэтгэлгээ; Өөрийгөө танин мэдэх, мэдлэгийн цогц чадвар; Насан туршдаа суралцах чадвар; Цаг болон нөөцийг удирдах чадвар;
  • Инженерийн шийдлийн үйлдвэр ба бизнес, гадаад орчин, нийгмийн хүрээнд хэрхэн нөлөөлөхийг ойлгох чадвар; Авто тээврийн үйл ажиллагааг удирдах, манлайлах, ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах “энтрепренёр” ур чадвар;

Засварчин, механик, оншлогч инженер, тээвэр зоицуулагч, сургагч багш, автын цахилгаанчин, авто тээврийн байцаагч, засвар үйлчилгээний зөвлөх, сэлбэгийн мэргэжилтэн, борлуулалт, хариуцсан менежер, ерөнхий инженер, захирал

Хөтөлбөрийн видео танилцуулга