• Сургууль

    Механик, тээврийн сургууль

  • Хөтөлбөр

    Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт

    Хөтөлбөрийн индекс - 104103

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    125

  • Мэргэжил

    Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2020

Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт мэргэжлээр төгсөгч нь шинжлэх ухаан, төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт болон гадаад хэлний МЭДЛЭГтэй, төмөр замын ачаа болон зорчигч тээврийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хянах, оновчтой шийдвэр гаргах ЧАДВАРтай, өөрчлөлтөнд дасан зохицох, манлайлах, багаар ажиллах, мэдээллийн технологи ашиглах, өөрийгөө үнэлж, сайжруулах, судалгаа шинжилгээ хийх ДАДАЛ ХЭВШИЛтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц нийгмийн хариуцлагатай гүйцэтгэх болон удирдах ажилтан болж бэлтгэгдэнэ.

Зорилт 1: Шинжлэх ухаан, технологи, инноваци ашиглан, салбарын болон байгууллагын хөгжлийг хангах бизнес, менежментийн орчин үеийн онол, арга зүй, технологийг эзэмшүүлэх;

Зорилт 2: Онолын мэдлэгийг практик ашиглаж, үйлдвэрлэлд бүтээлчээр хэрэгжүүлэх дадал чадвар эзэмшсэн, зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрсэн мэргэжилтэн бэлтгэх;

Зорилт 3: Мэргэжлийн болон нийгмийн ёс зүйтэй, байгаль, эх орноо хайрлах үзэл шингэсэн, хүнлэг энэрэнгүй хувь хүнийг төлөвшүүлэх;

Зорилт 4: Өндөр хөгжилттэй гадаадын ижил төрлийн мэргэжилтнүүдтэй өрсөлдөх чадвартай, байнга өөрийгөө хөгжүүлэх тэмүүлэлттэй, өөрчлөлтөд түргэн шуурхай дасан зохицдог, шинийг санаачлагч, манлайлагч мэргэжилтэн сургаж бэлтгэх

1.1 Математик, нийгмийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг

1.2 Эдийн засаг, менежментийн цөм суурь мэдлэг

1.3 Төмөр замын тээврийн менежментийн суурь мэдлэг, аргууд, хэрэгслүүд

2.1 Салбарын эдийн засаг, менежмент, технологийн асуудлуудыг шинжлэх ухааны онол, арга зүйн үндэслэлтэй шийдвэрлэх чадвар

2.2 Судалгаа шинжилгээний тоон болон чанарын аргуудыг мэдээллийн технологи ашиглан практикт хэрэглэх чадвар

2.3 Үйл ажиллагаа системчлэх, технологийг удирдах, загварчлах чадвар

2.4 Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх

2.5 Мэргэжлийн болон хувь хүний ёс зүйг баримтлах чадвар

3.1. Олон чиглэлийн мэргэжлийн багт манлайлж, зохион байгуулалттай багаар ажиллах чадвар

3.2. Аман болон бичгийн харилцааны өндөр ёс зүйтэй төлөвших

3.3. Гадаад хэлээр харилцах чадвар, олон орны соёлыг мэдэх

4.1. Салбарын инженер технологийн шийдлийн гадаад орчин ба нийгмийн хүрээний нөлөөллийг ойлгох чадвар

4.2. Салбарын инженер технологийн шийдлийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх нөлөөллийг тооцоолох, түүнийг удирдах стратеги боловсруулах

4.3. Бүс нутаг, олон улсын түвшинд салбарын үйл ажиллагааг системтэйгээр төлөвлөж, удирдах

4.4. Бүтээгдэхүүн, үйлчилгээний инновацийг боловсруулах, төлөвлөх чадвар

4.5. Шинэ технологи, инновацийг ашиглан технологийн менежментийг хэрэгжүүлэх

4.6. Менежментийн шинэ системийг төсөл, хөтөлбөр боловсруулан нэвтрүүлэх чадвар

Улаанбаатар төмөр зам ХНН, Монголын төмөр зам ТӨХК зэрэг төмөр замын байгууллагуудад удирдах ажилтан, менежер; - Төмөр замын тээврийн хөдөлгөөн зохицуулагч, диспетчер; - Өртөө, терминалийн зохицуулагч; - Төмөр замын зорчигч тээврийн удирдах менежер, билет борлуулагч мэргэжилтэн; - Төмөр замын ачаа тээврийн менежер; - Тавантолгой төмөр зам ХХК зэрэг төмөр замын бүтээн байгуулалтын компанид удирдах ажилтан, менежер; - Олон улсын тээвэр зуучлалын компанид удирдах ажилтан, менежер; - Олон улсын болон дотоодын төсөл, хөтөлбөрүүдэд удирдах, зөвлөх, судлаач; - Салбарын чиглэлийн сургуулиудад мэргэжлийн багшаар ажиллах боломжтой.

Хөтөлбөрийн видео танилцуулга