• Сургууль

    Мэдээлэл, холбооны технологийн сургууль

  • Хөтөлбөр

    Компьютерын ухаан

    Хөтөлбөрийн индекс - 061301

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    125

  • Мэргэжил

    Компьютерын ухааны инженерчлэл

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2020

Компьютерийн ухаан бакалаврын хөтөлбөрийн зорилго нь компьютерийн ухааны онол, хэрэглээний (ялангуяа Хиймэл оюун ба Биоинформатик) сайн боловсролыг олгох замаар мэргэжлийн, төрийн болон судалгааны байгууллагад бүтээлчээр ажиллах мэргэжилтэн бэлтгэх явдал юм.

Зорилт 1: Тооцооллын онолын мэдлэгээ хэцүү тооцооллын асуудлыг шийдэхэд бүтээлч, шинэлэг байдлаар ашиглах

Зорилт 2: Техник болон програм хангамжийн дэвшилтэт технологийг тогтмол судлан эзэмшиж, компьютерийн системийн асуудлын шийдэлд ашиглах

Зорилт 3: Бизнес, шинжлэх ухаан, эсвэл төрийн байгууллагын компьютерийн системийн програм хангамжийн зохиомжийн шийдэлд бүтээлч хувь нэмрээ оруулагч програм хангамж хөгжүүлэх багийн үр ашигтай гишүүн байх

a) Тооцооллын болон математикийн мэдлэгийг тохиромжтойгоор хэрэглэх

b) Асуудлыг шинжлэн, түүний шийдэлд тохирох тооцооллын шаардлагыг илрүүлж, тодорхойлох

c) Тодорхой хэрэгцээг хангах компьютерт суурилсан систем, бүрэлдэхүүн, процесс, эсвэл програмыг зохиомжлох, хэрэгжүүлэх, үнэлэх

d) Нэгдмэл зорилгодоо хүрэхийн тулд багт үр бүтээлтэй ажиллах

e) Мэргэжил, ёс зүй, хууль эрх зүйн, нийгмийн болон аюулгүй байдлын асуудал болон хариуцлагаа ойлгох

f) Өргөн хүрээлэлд үр дүнтэй харьцах

g) Хувь хүн, байгууллага, нийгмийн түвшинд компьютер тооцооллын дотоод болон гадаад нөлөөллийг шинжлэн дүгнэх

h) Мэргэжилээрээ өсөх хэрэгцээг мэдэрч, тасралтгүй хөгжих

i) Тооцооллын практикт одоо хэрэглэж буй техник, дадал чадвар, хэрэгслийг ашиглах

j) Компьютерт суурилсан системийн зохиомж, загварчлалд математикийхн аргачлал, алгоритмын зарчим болон компьютерийн ухааны онолыг хэрэглэж зохиомжийн сонголтын зөрчлийг ойлгохоо харуулах

k) Янз бүрийн төвөгтэй програм хангамжийн бүтээлтэд зохиомж болон хөгжүүлэлтийн аргыг харуулах

Компьютерийн ухааны судлаач, өгөгдлийн шинжээч, дата аналист, бизнес шинжээч, өгөгдлийн архитектор, веб хөгжүүлэгч, веб дизайнер, программ хангамжийн хөгжүүлэгч, программист