Барилга, архитектурын сургууль
Авто замын инженерчлэл
Хөтөлбөрийн индекс - 073210
4
130
Авто замын инженер
1993
Газрын гадарга, геологи, гидрологийн онцлог болон уур амьсгалын өөрчлөлтөнд оновчтой тохирсон, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, найдвартай нөхцөлийг хангасан автозам, гудамж замын байгууламжийг төсөллөх, бүтээн байгуулах, шинэчлэн өргөтгөх төсөл хөтөлбөр гүйцэтгэдэг, мэргэжлийн өндөр мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай, багаар ажиллах, шинийг санаачлах чадвартай Авто замын инженер, мэргэжилтэн бэлтгэх зорилготой.
Хөтөлбөрийн сургалтын зорилтууд (PEOs)
ЗОРИЛТ А: Төгсөгчид нь авто замын салбарт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлэхэд байгалийн, нийгмийн ухаан ба инженерийн суурь шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг, чадвараа хэрэглэж дадлагажсан байна.
ЗОРИЛТ Б: Төгсөгчид нь геологи, газрын гадарга, гидрологийн онцлог, уур амьсгалын өөрчлөлтийг тооцсон, автотээврийн болон явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдал, найдвартай нөхцөлийг хангасан авто замын байгууламжийг төсөллөх, бүтээн байгуулах, шинэчлэн өргөтгөх төсөл хөтөлбөр гүйцэтгэдэг, мэргэжлийн өндөр мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай, зураг төсөл, үйлдвэрлэлийн салбарт инженерийн чиглэлээр дадлагажсан байна.
ЗОРИЛТ В: Төгсөгчид нь нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, үр дүнтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлэгч, багаар үр бүтээлтэй хамтран ажиллах чадвартай, шинийг санаачлагч, төлөвшсөн зан харилцаатай манлайлагч болон багаар гүйцэтгэх төслийг удирдах түвшинд оролцдог болсон байна.
ЗОРИЛТ Г: Төгсөгчид нь мэргэжлийн ёс зүйтэй, хүн-байгальд ээлтэй, нийгмийн аюулгүй, тав тухтай, эрх тэгш, олон талт байдлыг эрхэмлэдэг, өөрийгөө хөгжүүлэх чадвартай, нийгмийн хариуцлагатай инженер болсон байна.
Автозамын зураг төслийн инженер, төслийн удирдагч, автозамын барилгын талбайн инженер, материалын инженер, лабораторийн инженер, хяналтын инженер, тоо хэмжээний инженер, замын ашиглалтын инженер, шинэ замын барилгын төслийн удирдагч, нийслэл, аймгийн удирдах газарт зам, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, их дээд сургуульд багш зэрэг ажил үүргийг гүйцэтгэнэ.