Мэдээлэл, холбооны технологийн сургууль
IoT /Юмсын интернэт/ технологи
Хөтөлбөрийн индекс - 061901
4
125
IoT /Зүйлсийн интернэт/ технологи
2020
"Дотоод: 2020 он"
Мэдээлэл холбооны инженерийн онолын суурь мэдлэг болон IoT технологийн ахисан түвшний суурь мэдлэг эзэмшсэн, мэдээлэл, холбооны инженер технологийн бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг хангах, зохион бүтээх, техник технологийн дэвшлийг судлан нэвтрүүлэх мэдлэг бүхий бүтээлч чадвартай, ёс зүйтэй, төлөвшсөн хандлагатай мэргэжилтнийг бэлтгэн гаргахад хөтөлбөрийн үндсэн зорилго оршино.
1. Инженер технологийн болон орчин үеийн арга хэрэгслүүдийн гүнзгий мэдлэг, чадвараа үйлдвэрлэл, инновацийн бодит салбарт хэрэглэх чадвар эзэмшүүлэх
2. Бодит үр дүнг харуулах, системийн үйл ажиллагааг сайжруулахад хувь хүний болон мэргэжлийн чадвар, хандлагуудыг бүрэн дүүрэн эзэмшүүлэх
3. Харилцааны ур чадвараа үр дүнтэй хэрэглэх, багийн гишүүн эсвэл удирдагчаар ажиллах
4. Байгууллага болон нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагаас урган гарсан аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааны шийдлийг боловсруулах чадварыг эзэмшүүлэх"
(A.1) Математик, физик, computer science бусад шинжлэх ухааны мэдлэг эзэмшиж, инженер технологийн чиглэлийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэх(Apply)
(A.2) Утасгүй ба интернетийн сүлжээ, эмбэдэд систем, машин сургалт, програмчлал, Мобайл төхөөрөмжүүдийн онолын суурь мэдлэг эзэмшиж, инженер технологийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэх(Apply)
(A.3) Эмбэдэд систем, IoT-ийн нууцлал хамгаалалт, Утасгүй ба интернетийн сүлжээ, үүлэн тооцоолол, машин сургалтын ахисан түвшний суурь мэдлэг, орчин үеийн програм хангамж, хэрэгсэлүүдийг эзэмшиж, өргөн хүрээнд тодорхойлогдох инженер технологийн үйл ажиллагаанд хэрэглэх(Apply)
(B.1) Инженер технологийн чиглэлийн аливаа асуудлыг тодорхойлох, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх (identify, Analyze and Solve)
(B.2) Хэмжилт явуулах(conduct); Утасгүй холбоо, эмбэдэд болон тархмал системүүдэд хэмжилт, туршилт явуулах, дүн шинжилгээ хийх, боловсруулах (Conduct, Analyze, Interpret); туршилтын үр дүнг хэрэглэх(Apply)
(B.3) Системтэй сэтгэлгээний арга, техникийг хэрэглэх(Apply)
(B.4) Бүтээлч ба шүүмжит сэтгэлгээ, байнга суралцах, цаг хугацааг төлөвлөх зэрэг хувь хүний ур чадвар, хандлагуудыг хэрэглэх, үлгэрлэн харуулах (Apply and demonstrate)
(B.5) Мэргэжлийн ёс зүй, шударга зарчимч байдал, үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгох, үлгэрлэн харуулах(Understanding and demonstrate)
(C.1) Багийн гишүүн ба удирдагчаар ажиллах (Function)
(C.2) Техникийн болон техникийн бус орчинд бичгийн, ярианы зэрэг харилцааны хэлбэрүүдийг хэрэглэх(Apply), техникийн чиглэлийн зохиол бүтээлийг зөв сонгон ашиглах(use)
(C.3) Техникийн түвшинд Англи хэлээр харилцах чадвараа харуулах(Demonstrate)
(D.1) Аливаа инженерийн технологийн шийдлийн нийгэм, байгаль орчин, байгууллага, бизнесийн хүрээнд үзүүлэх үр нөлөө, ач холбогдлыг тайлбарлах, дүн шинжилгээ хийх(Explain, Analyze)
(D.2) Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааны, шийдэл гаргах, загварчлан зохиомжлох үе шатуудыг гүйцэтгэх (Execute)
(D.3) Бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ажиллуулах үе шатуудыг гүйцэтгэх(Execute)
IoT технологи хөгжүүлэгч
Электроник инженер
Ухаалаг систем хөгжүүлэгч
Сүлжээ төлөвлөлтийн инженер
Мобайл программ хөгжүүлэгч
Их өгөгдлийн шинжээч
Технологийн зөвлөх
IoT төслийн менежер
IoT инновацийн менежер
IoT программ хөгжүүлэгч
Хөдөлгөөнт холбооны системийн инженер
Судлаач зорион бүтээгч инженер
Судалгаа шинжилгээний ажилтан"