Мэдээлэл, холбооны технологийн сургууль
Робот ба хиймэл оюун ухаан
Хөтөлбөрийн индекс - 078806
4
125
Робот ба хиймэл оюун ухаан
2019
2020 (Урьдчилсан)
Ухаалаг удирдлагын системийн шийдлийг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион бүтээх мэдлэг, шинжлэх ухааны шинэ технологи, чиг хандлагад үндэслэн судалгаа шинжилгээ хийх ур чадвар, бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах болон бие даан мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх чадвартай инженерийг бэлтгэнэ.
Ухаалаг удирдлагын системийн шийдлийг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион бүтээх мэдлэг, шинжлэх ухааны шинэ технологи, чиг хандлагад үндэслэн судалгаа шинжилгээ хийх ур чадвар, бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах болон бие даан мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх чадвартай инженерийг бэлтгэнэ.
Робот ба хиймэл оюун ухаан хөтөлбөрөөр төгссөн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар дараах зорилтуудад хүрсэн байна. Үүнд:
Зорилт 1. Инженер технологийн хүрээнд эзэмшсэн математик, техникийн шинжлэх ухаан болон технологийн мэдлэгээ ашиглан инженерчлэлийн тодорхой асуудлыг шийдэх мэдлэг, дадал, чадвартай байх
Зорилт 2. Аливаа үйл явдал, үзэгдэлд шинжлэх ухаанчаар хандаж чаддаг, бүтээлч сэтгэлгээтэй, бие даан мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх дадал, хандлагатай байх
Зорилт 3. Харилцааны өндөр соёл, хувь хүний болон мэргэжлийн өндөр хариуцлага, ёс суртахуун, гадаад хэлний зохих түвшний мэдлэг, багаар ажиллах чадвар эзэмших
Зорилт 4. Байгаль, нийгэм, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааны инженерийн шийдлийг төлөвлөх, гаргах, хэрэгжүүлэх"
"Робот ба хиймэл оюун ухаан хөтөлбөрөөр төгсөгч оюутны эзэмшсэн байх техникийн онолын мэдлэг, хувь хүний ур чадвар, харилцааны ур чадвар мөн ухаалаг системд суурилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлдвэр, үйлчилгээний робот, тоног төхөөрөмж, удирдлагын техник болон програм хангамж зохион бүтээх ур чадварыг суралцахуйн үр дүн гэж үзнэ.
Робот ба хиймэл оюун ухаан хөтөлбөрийг үр дүнд суурилсан боловсролын арга зүйн дагуу боловсруулсан бөгөөд дараах 11 зүйлийн мэдлэг, чадвар, төлөвшлийг оюутанд олгоно.Үүнд:
1. Мэргэжлийн суурь мэдлэг
1.1 Математик, физик ба бусад шинжлэх ухааны мэдлэг эзэмшиж, инженер технологийн чиглэлийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэх
1.2 Цахилгаан хэлхээ, аналог болон тоон электроник, дохио боловсруулалт, микрокомпьютерийн систем болон эдгээрт хамааралтай програмчлал, компьютерийн сүлжээний онолын суурь мэдлэг эзэмшиж, инженер технологийн асуудлуудыг шийдэхэд хэрэглэх
1.3 Ухаалаг роботын хиймэл оюун ухаан, машин сургалтын арга, автомат удирдлага, дүрсийн боловсруулалт, механик ба динамик, эмбэдэд системийн болон бусад ахисан түвшний мэдлэг, програмчлал, технологийг эзэмшиж, инженер технологийн аливаа системийн техник ба програм хангамжийн шийдэл боловсруулах, бүтээх, турших, хэрэгжүүлэхэд хэрэглэх
2. Мэргэжлийн болон хувь хүний ур чадвар
2.1 Робот ба автоматжуулсан системийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, судалгаа хийх, задлан шинжлэх, шийдвэрлэх
2.2 Хэмжилт хийх, туршилт явуулах, үр дүнг боловсруулах, шинжлэх, дүгнэлт гаргах, хэрэглэх
2.3 Бүтээлч ба шүүмжит сэтгэлгээ, байнга суралцах, цаг хугацааг төлөвлөх, мэргэжлийн ёс зүй, шударга зарчимч байдал, үүрэг хариуцлагаа ухамсарлан ойлгох, үлгэрлэн харуулах зэрэг хувь хүний ур чадвар, хандлагуудыг хэрэглэх
3. Хувь хүний болон харилцааны ур чадвар
3.1 Мэргэжлийн багт удирдагч эсвэл гишүүнээр оролцож, өөрийн үүргээ хариуцлагатай биелүүлэх
3.2 Техникийн болон техникийн бус орчинд бичгийн, ярианы зэрэг харилцааны хэлбэрүүдийг хэрэглэх, техникийн чиглэлийн зохиол бүтээлийг зөв сонгох, ашиглах
3.3 Техникийн түвшинд Англи хэлээр харилцах чадвараа харуулах
4. Ухаалаг робот системийг сэтгэх, зохиох, бүтээх, хэрэглэх чадвар
4.1 Аливаа инженерийн технологийн шийдлийн нийгэм, байгаль орчин, байгууллага, бизнесийн хүрээнд үзүүлэх үр нөлөө, ач холбогдлыг тайлбарлах, дүн шинжилгээ хийх
4.2 Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн аливаа бүтээгдэхүүн, систем, үйл ажиллагааны, шийдэл гаргах,загварчлан зохиомжлох, хэрэгжүүлэх, ажиллуулах үе шатуудыг гүйцэтгэх
Мэргэжлийн суурь мэдлэг олгох сургалт нь суурь шинжлэх ухааны мэдлэг, инженерийн суурь мэдлэг, инженерийн мэргэжлийн мэдлэг олгоход төвлөрнө.
Мэргэжлийн болон хувь хүний ур чадвар бий болгох сургалт нь оюутан бүрийн танин мэдэхүй болон сэтгэхүйг хөгжүүлэхэд тухайлбал тоног төхөөрөмжүүдийг автомат ажиллагаатай болгох, техник технологийн учир шалтгааныг олох, асуудал шийдэх, туршилт явуулах, мэдлэг бүтээх, системчлэн бодох, бүтээлчээр сэтгэх, шүүмжлэлтэй хандах, мэргэжлийн ёс зүй, хувь хүний төлөвшлийг хөгжүүлэхэд төвлөрнө.
Хувь хүний болон харилцааны ур чадвар бий болгох сургалт нь багаар ажиллах, манлайлал үзүүлэх, мэдээлэл солилцох, тайлан бичих, илтгэл хэлэлцүүлэх, гадаад хэлний мэдлэгээ хэрэглэх зэрэг хувь хүн болон бүлэг хоорондоо харилцах харилцааг хөгжүүлэхэд төвлөрнө.
Ухаалаг робот системийг сэтгэх, зохиох, бүтээх, хэрэглэх чадвар олгох сургалт нь үйлдвэр, бизнес болон нийгмийн орчинд хиймэл оюун ухаант роботын систем шинээр сэтгэж, зохион бүтээж, хэрэгжүүлж, ажиллуулж сургахад төвлөрнө. "