Үйлдвэрлэлийн технологийн сургууль
Биотехнологи
Хөтөлбөрийн индекс - 051202
4
123
Биотехнологи, Хүнсний биотехнологи
2000
Хүнсний салбарын ирээдүйн тогтвортой хөгжил, зах зээл, нийгмийн хэрэгцээ, шаардлагыг хангах технологийн цогц мэдлэгтэй, хүнсний үйлдвэрийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хянах, инноваци хөгжүүлэх, харилцааны ур чадвар төлөвшсөн, хариуцлагатай, удирдлагын арга барил эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, мэргэжлийн гадаад хэл болон мэдээллийн технологийн мэдлэгтэй, хүнлэг, энэрэнгүй бие хүн болж төлөвшсөн мэргэжилтнийг бэлтгэхэд оршино.
Төгсөгчид нь багаар гүйцэтгэх ажлыг удирдах түвшинд оролцдог, судалгаа, шинжилгээ хийх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зохион байгуулах, шийдвэр гаргах чадвартай, ахисан түвшиний боловсрол эзэмшихийг хүсэж зорьдог эсвэл эзэмшсэн, ажлын байран дээрээ мэргэжлийн болон ёс зүйн хувьд үлгэрлэж чаддаг мэргэжилтэн байна.
"Биотехнологи" хөтөлбөрөөр амжилттай суралцсан оюутан нь онолын мэдлэгээ ашиглан хүнс үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зохион байгуулах, асуудал шийдвэрлэх, сорилт, туршилт гүйцэтгэх, үр дүнг задлан шинжилж, дүгнэн бичгийн болон аман хэлбэрээр тайлагнах, багаар ажиллах чадвартай болсон байх болно.
- Хүнсний үйлдвэрүүдэд лабораторийн шинжээч, эрхлэгч;
- Төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагад шинжээч, судлаач, мэргэжилтэн;
- Хүнсний аюулгүй байдлын хяналтын мэргэжилтэн;
- Их, дээд сургуульд багш, судлаач;
- Шинэ бүтээгдэхүүн, хөгжүүлэлтийн мэргэжилтэн;
- Хот, орон нутгийн салбар, төрийн албуудад мэргэжилтэн;