Үйлдвэрлэлийн технологийн сургууль
Хоол зүй, шим судлал
Хөтөлбөрийн индекс - 072102
4
120
2000
Хүн амын нас, хүйс, эрүүл мэнд, байгаль цаг уур, хөдөлмөр эрхлэлтэд тохируулсан хоол тэжээл, хоол боловсруулах эрхтний болон шим тэжээлийн дутагдлаас үүдсэн өвчлөлийн шалтгааныг илрүүлж, тэдгээрийг хоол тэжээлээр эмчлэх боломж, нөхцлийг судалж, зохистой хооллолтын талаарх онол, дадлыг эзэмшүүлэхээс гадна олон улсын жишгийн түвшинд хоолны бүтэц, хими, физик, биологийн шинж чанар, хоол үйлдвэрлэлийн технологи, үйлчилгээ, удирдлагын зохион байгуулалтыг судалсан мэргэжилтэн бэлтгэнэ.
Төгсөгчид нь багаар гүйцэтгэх ажлыг удирдах түвшинд оролцдог, судалгаа, шинжилгээ хийх, үр дүнг тооцоолон бодож, дүгнэлт гаргах, зөвлөн туслах чадвартай, ахисан түвшиний боловсрол эзэмшихийг хүсэж зорьдог эсвэл эзэмшсэн, ажлын байран дээрээ мэргэжлийн болон ёс зүйн хувьд үлгэрлэж чаддаг мэргэжилтэн байна.
"Хоолзүй, шим судлал" хөтөлбөрөөр амжилттай суралцсан оюутан нь онолын мэдлэгээ ашиглан асуудал шийдвэрлэх, судалгааны асуумж боловсруулах, үр дүнг тооцоолон бодож, задлан шинжлэх, үнэлж, дүгнэн бичгийн болон аман хэлбэрээр тайлагнах, багаар ажиллах чадвартай болсон байх болно.
- Эмнэлэг, эрүүл мэндийн салбарт эмчилгээний хоол зүйч
- Цэцэрлэг, сургууль, хүүхдийн зусланд сургуулийн хоол зүйч
- Спортын хороо, клубэд спортын хоол зүйч
- Эрдэм шинжилгээний байгууллага, эрүүл мэндийн төвд судлаач хоол зүйч