• Сургууль

    Үйлдвэрлэлийн технологийн сургууль

  • Хөтөлбөр

    Хүнсний чанар, аюулгүй байдал

    Хөтөлбөрийн индекс - 072103

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    120

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    1999

Хүнс үйлдвэрлэлийн үндсэн суурь мэдлэгтэй, онолын мэдлэг дээрээ тулгуурлан хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, түүнд тавих хяналтыг зохион байгуулах; түүхий эд, бүтээгдэхүүний лабораторийн дүн шинжилгээнд үнэлгээ өгч, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зохион байгуулж чаддаг; холбогдох үйлдвэр, аж ахуйн газар, эрдэм шинжилгээний болон төрийн байгууллагад чанарын албаны ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан, хүнсний аюулгүй байдлын хяналтын мэргэжилтнээр ажиллах чадвартай боловсон хүчнийг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Төгсөгчид нь багаар гүйцэтгэх ажлыг удирдах түвшинд оролцдог, бүтээгдэхүүнийг хөгжүүлэх судалгаа, шинжилгээ хийх, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлгээ өгөх чадвартай, ахисан түвшиний боловсрол эзэмшихийг хүсэж зорьдог эсвэл эзэмшсэн, ажлын байран дээрээ мэргэжлийн болон ёс зүйн хувьд үлгэрлэж чаддаг мэргэжилтэн байна.

"Хүнсний чанар, аюулгүй байдал" хөтөлбөрөөр амжилттай суралцсан оюутан нь онолын мэдлэгтээ тулгуурлан хүнсний үйлдвэрлэл үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих, асуудал шийдвэрлэх, туршилт, судалгаа гүйцэтгэх, үр дүнг задлан шинжлэх, үнэлж, дүгнэн бичгийн болон аман хэлбэрээр тайлагнах, багаар ажиллах чадвартай болсон байх болно.

- Хүнсний сүлжээний үйлдвэр аж ахуйн газарт чанарын албаны ажилтан;

- Эрдэм шинжилгээний болон төрийн байгууллагад шинжээч, судлаач;

- Төрийн байгууллагад хүнсний аюулгүй байдлын хяналтын мэргэжилтэн;

- Хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад эрүүл ахуйч

Хөтөлбөрийн видео танилцуулга