• Сургууль

    Үйлдвэрлэлийн технологийн сургууль

  • Хөтөлбөр

    График дизайн

    Хөтөлбөрийн индекс - 021105

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    128

  • Мэргэжил

    График дизайн

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2002

График дизайн мэргэжлийн хөтөлбөрийн зорилго нь дизайны мэдлэг, чадвар эзэмшин, түүнийгээ амьдрал практикт хэрэглэх хүсэл эрмэлзэлтэй, өөрийгөө байнга хөгжүүлэх сэтгэлгээтэй, бүх төрлийн визуал дизайны даалгаврыг шийдвэрлэх ур чадвар бүхий мэргэжлийн хариуцлага, ёс зүйн үнэт зүйлд нийцсэн олон талт ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Тухайн мэргэжлийн төгсөгч нь мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээтэй, судлах, зурах, зохиомжлох, шинэ санаа гаргаж төслийн хэмжээнд гүйцэтгэх, бүтээлч, хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй, харилцааны ур чадвартай, дизайныг системтэйгээр удирдлагын түвшинд сэтгэн бодох, төлөвлөх ур чадвартай мэргэжилтэн болсон байна.

График дизайн хөтөлбөрөөр амжилттай суралцсан оюутан нь мэргэжлийн мэдлэг, чадвар эзэмшсэн, түүнийгээ амьдрал практикт хэрэглэх хүсэл эрмэлзэлтэй, өөрийгөө байнга хөгжүүлэх сэтгэлгээтэй, бүх төрлийн визуал дизайны даалгаврыг шийдвэрлэх ур чадвар бүхий мэргэжлийн хариуцлага, ёс зүйн үнэт зүйлд нийцсэн олон талт ур чадвартай дизайнер болсон байх болно.

Паблишн компани, хэвлэлийн үйлдвэр, Медиа агентлаг, Гэрэл зургийн студи, Дизайны компани, Төрийн байгууллага, Онлайн хэлбэрээр олон улсын байгууллагуудад график дизайнер

Хөтөлбөрийн видео танилцуулга