• Сургууль

    Үйлдвэрлэлийн технологийн сургууль

  • Хөтөлбөр

    Хувцасны дизайн

    Хөтөлбөрийн индекс - 021202

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2001

“Хувцасны дизайны мэргэжлийн үндсэн арга технологийг хөгжүүлэн шинэ санаа гаргаж, шийдэл боловсруулах “судалгаа-шинэ санаа-загварчлал-гүйцэтгэл” гэсэн зүй тогтлын дарааллаар тодорхой төслийн ажлыг бие даан болон багаар гүйцэтгэдэг мэдлэг ур чадвартай бүтээлч, хэрэгжүүлэгч, хариуцлагатай, хөрвөх болон багаар ажиллах чадамжтай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Гадаад дотоодын зах зээлд хэрэглэгчийн эрэлтэд нийцсэн, өрсөлдөх чадвартай төрөл бүрийн хувцасны дизайн зохиох, зурах, эсгэх, оёх, стиль бүрдүүлэлт хийж брэнд хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай мэргэжилтэн болсон байна

Бүтээлч, шинэлэг санаатай төрөл бүрийн хувцасны загварыг гараар болон дижитал хэлбэрээр зурах, хүний биед суулт сайтай оёмол болон сүлжмэл хувцасны эсгүүр гаргах технологийн дагуу төрөл бүрийн тусгай зориулалтын машинаар оёх, сүлжих, брэнд хөгжүүлэлт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн маркетинг хийх, удирдан зохион байгуулах чадвар эзэмшинэ.

-Бүх төрлийн (зөөлөн оёдол, сүлжмэл, үслэг, савхи) хувцас үйлдвэрлэх жижиг, дунд, улсын, хувийн үйлдвэрүүдэд хувцасны дизайнер-зохион бүтээгч

-Холбогдох эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан

-Худалдааны байгууллагын бэлэн хувцасны загвар сонголтын мэргэжилтэн, мерчиндайзер,

-Кино, телевиз, театрт хувцасны зураач

-Сэтгүүл хэвлэлийн газарт дизайнер, шүүмжлэгч

-Хувцасны зөвлөх, стилист

-Их, дээд сургууль, МСҮТ, дунд сургуулиудад мэргэжлийн багш

Хөтөлбөрийн видео танилцуулга