Үйлдвэрлэлийн технологийн сургууль
Интерьер дизайн
Хөтөлбөрийн индекс - 021204
4
128
1994
“Интерьер дизайны мэргэжлийн үндсэн арга технологийг хөгжүүлэн шинэ санаа гаргаж, шийдэл боловсруулах “судалгаа-шинэ санаа-загварчлал-гүйцэтгэл” гэсэн зүй тогтлын дарааллаар тодорхой төслийн ажлыг бие даан болон багаар гүйцэтгэдэг мэдлэг ур чадвартай бүтээлч, хэрэгжүүлэгч, хариуцлагатай, хөрвөх болон багаар ажиллах чадамжтай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Дизайны мэргэжлийн ур чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, судлах, зурах, зохиомжлох үндсэн мэдлэгт суралцаж, өөрийн шинэ санааг зургийн хэлбэрээр илэрхийлнэ. Интерьер дизайны загварын хөгжүүлэлтэд судалгаа хийж, захиалагч, хэрэглэгчийн онцлогт тохируулсан эскиз боловсруулах, дизайны загвар гарган төсөл боловсруулах чадвартай мэргэжилтэн болно.
Төгсөгч нь орон зайн зөв төлөвлөлт, эскиз санааны судалгааг туршилтын үндэслэлтэй, бүтээлч хандлагаар төлөвлөх, мэргэжлийн програм хангамж ашиглах, загвар шийдлийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх боломжийг судлах, эрсдэл, үр ашгийг тооцох, зураг төсөл гаргах ур чадварыг эзэмшинэ. Интерьер дизайны төгсөгч нь захиалагчдын хүсэл сонирхолд нийцүүлэн урлаг гоо зүй, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, туршилт тооцооны үндэслэлтэйгээр дизайны төслийн боловсруулалт хийх чадвар эзэмшинэ
Интерьер дизайн мэргэжлээр суралцсанаар барилга архитектурын зураг төслийн байгууллага, график дизайны студид интерьер дизайнер, 3 хэмжээст график дүрслэл бүтээгч /3D artist/, хувийн студийн интерьер дизайнер