• Сургууль

    Үйлдвэрлэлийн технологийн сургууль

  • Хөтөлбөр

    Текстилийн инженерчлэл

    Хөтөлбөрийн индекс - 072304

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    1979

“Текстилийн инженерчлэл” мэргэжил нь инженерийн суурь ухааны мэдлэгт тулгуурлан, нэхмэлийн ширхэгт материалыг судлах, шинэ бүтээгдэхүүн бий болгох, хөгжүүлэх, технологийн шийдэл горим боловсруулах, нэхмэлийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, ноос ноолуурын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг төлөвлөн удирдана.

Математик болон суурь шинжлэх ухааны мэдлэг, нэхмэлийн үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүний бүтэц, нэр төрөл болон хэрэглээний талаарх мэдлэг, нэхмэлийн ширхэгт, утас, ээрмэл, сүлжмэл, даавуу үйлдвэрлэх, будах цайруулах гүйцэтгэн боловсруулах машин тоног төхөөрөмжийн бүтэц, ажиллагааны үндсэн зарчим, программын удирдлагын мэдлэг

Утас ээрэх, сүлжих, нэхэх, угаах, будах, цайруулах, гүйцэтгэн боловсруулах технологийн үндсэн мэдлэг, чадвар, нэхмэлийн эд, эдлэлийн зохион бүтээлтийн, технологийн болон инженерчлэлийн тооцооллыг гүйцэтгэх, шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэх чадвар

Говь,Ээрмэл, Эрдэнэт хивс, Улаанбаатар хивс, Монгол нэхмэл, Сор кашмир, Blue sky зэрэг үйлдвэрт технологич инженерээр ажиллах чадвартайгаас гадна ЭША, МСҮТ-д багшлах, стандарт, гааль, хяналтын байгууллага, үйлдвэр аж ахуйн газрууд, тэдгээрийн дэргэдэх лабораториудад ажиллах, үйлдвэрлэл, хамт олныг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын байрны шаардлагыг хангасан мэдлэгтэй байх болно.

Хөтөлбөрийн видео танилцуулга