Үйлдвэрлэлийн технологийн сургууль
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи
Хөтөлбөрийн индекс - 072105
4
123
Хоол үйлдвэрлэлийн технологи
1971
Зах зээлийн эрэлтэнд нийцсэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бизнесийг төлөвлөн удирдан зохион байгуулах, шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, дэвшилтэт арга техник нэвтрүүлэх, боловсруулах мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тогтвортой хөгжил, зах зээл, нийгмийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх технологийн цогц мэдлэгтэй, үйлдвэр, үйлчилгээ, хангамжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг, чанарын хяналт, стандартын тогтолцоо хэрэгжүүлдэг, бүтээгдэхүүн хөгжүүлж инноваци нэвтрүүлдэг, харилцааны өндөр соёлтой, хариуцлагатай, манлайлагч инженер технологич болсон байна.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бизнесийг шинжлэх ухааны үндэслэлтэй удирдан зохион байгуулах мэдлэг, хоол зүй, шим судлалын талын суурь мэдлэгүүдэд тулгуурлан хоол ундаа, нарийн боов хийх, хоол бүтээгдэхүүн хөгжүүлэх, хоолны газар төлөвлөх, төсөллөх, гарааны бизнесийг хөгжүүлэх чадвар бүхий мэргэжилтэн болно.
Технологич
Ерөнхий, ахлах тогооч
Аюулгүй байдал, чанарын мэргэжилтэн
Хоол бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инновацийн мэргэжилтэн, менежер
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний төслийн менежер
Хоол үйлчилгээний менежер
Мэргэжлийн багш, Хоол судлаач