• Сургууль

    Үйлдвэрлэлийн технологийн сургууль

  • Хөтөлбөр

    Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт

    Хөтөлбөрийн индекс - 072301

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    1986

Зах зээл, хэрэглэгчийн хэрэгцээг их өгөгдөлд дүн шинжилгээ хийж тодорхойлсноор хүний биед таарсан хувцас бүтээгдэхүүний зохион бүтээлтийг гүйцэтгэх чадвартай, ухаалаг бүтээгдэхүүн -үйлдвэрлэлийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах дадалтай, бүтээлч, хэрэгжүүлэгч, ёс зүйтэй, өөрийгөө хөгжүүлэх болон багаар ажиллах чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

Математикийн болон байгалийн ухааны суурь мэдлэгтэй, инженерийн үйл ажиллагаанд дадлагажсан, судалгаа хийх ахисан түвшний боловсрол эзэмшихийг хүсэж зорьдог, үйлдвэрлэлийг удирдах түвшинд оролцох, мэргэжлийн болон ёс зүйн хувьд үлгэрлэж чаддаг шилдэг мэргэжилтэн байна.

Орчин үеийн хувцас загварын чиг хандлагад нийцсэн загвар зохион бүтээх, бүтээгдэхүүний нэр төрөл үйлдвэрлэлийн хүчин чадалд нийцүүлэн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, эдийн засгийн үр ашгийг тооцоолох мэдлэг эзэмшинэ. Эскиз зургийн дагуу эх загваруудыг урлах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийн горим боловсруулах, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, эдийн засгийн үзүүлэлтийг тооцоолох, инженерийн ёс зүйтэй, өөрийгөө хөгжүүлэх, багаар ажиллах чадвартай болж төгсөнө.

• Зохион бүтээгч инженер /Оёмол бүтээгдэхүүний үйлдвэр, хувцасны салон, захиалга хувцас/

• Технологич инженер / Бүх төрлийн оёдлын үйлдвэр, цех /

• Чанарын инженер / Бүх төрлийн оёдлын үйлдвэр, цех /

• Судлаач / Эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн төв/

• Багш /Их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль /

• Цэрэг, цагдаа, онцгой байдлын газрын хувцас хариуцсан мэргэжилтэн

Хөтөлбөрийн видео танилцуулга