• Сургууль

    Үйлдвэрлэлийн технологийн сургууль

  • Хөтөлбөр

    Арьс боловсруулалт, үйлдвэрлэлийн технологи

    Хөтөлбөрийн индекс - 072302

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    130

  • Мэргэжил

    Арьсны боловсруулалтын технологи

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2000

Арьс боловсруулалтын технологи хөтөлбөр нь суралцагчдад техник, технологийн онолын мэдлэг эзэмшүүлэх, хувь хүн өөрийгөө хөгжүүлэх болон харилцааны ур чадвар олгох, салбарын орчин үеийн чиг хандлагын бүрэн ойлголттой, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, төсөл бичих, үйлдвэрлэлийн дамжлага бүрийн технологи боловсруулах, удирдах ур чадварыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Арьс ширэн түүхий эдийг байгальд ээлтэй технологиор боловсруулж дадлагажсан, боловсруулалтын технологи шинэ боловсруулах ахисан түвшний боловсрол эзэмших хүсэлтэй, үйлдвэрлэлийг удирдан зохион байгуулдаг, мэргэжлийн болон ёс зүйтэй инженер байна.

Арьс ширний боловсруулалтын технологи хөтөлбөрөөр суралцагч нь арьс шир боловсруулах технологийн мэдлэгтэй, байгальд ээлтэй технологи боловсруулах, үйлдвэрлэлд оруулах, үр дүнг тооцоолох, задлан шинжлэх, үйлдвэрлэл удирдах мэдлэг, ур чадвар, дадалтай болно.

• Арьс боловсруулах үйлдвэр

• Төрийн байгууллага

• Эрдэм шинжилгээний байгууллага

• МСҮТ • Лаборатори

Хөтөлбөрийн видео танилцуулга