Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль
Цахилгаан системийн автоматжуулалт
Хөтөлбөрийн индекс - 071304
3
130
Цахилгаан системийн автоматжуулалт
Цахилгаан эрчим хүчний систем болон аж үйлдвэр, уул уурхай, газрын тос, барилгын салбарын үсрэнгүй хөгжлийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад реле хамгаалалт, автоматик, хяналт-удирдлагын систем, хэмжилт мэдээллийн тоон техник төхөөрөмжийг ашиглах, тэдгээрийн элементүүдийн сонголтыг зөв хийж оновчтой ажиллагааг дээшлүүлэх, дүн шинжилгээ, засвар үйлчилгээ, туршилт тохируулга, техникийн оновчтой шийдлийн программыг боловсронгуй болгох, шинэчлэлт сайжруулалтыг хийх инженерийн онолын өндөр мэдлэгтэй, практикийн болон судалгаа туршилтын өндөр чадвартай инженер бэлтгэхэд уг хөтөлбөрийн зорилго оршино.
1. Цахилгааны инженерийн мэргэжлийн суурь болон математик, физик, байгаль, нийгмийн ухааны суурь мэдлэг чадварыг хослуулан техник сэтгэлгээтэй, бүтээлч шинийг санаачлагч байх.
2. Онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, бие даан хөгжүүлэх, асуудлыг шийдвэрлэхдээ системтэйгээр тунгаан бодох, техник технологийн асуудлыг бие даан турших, судлах, тооцоолох, шийдвэрлэх
3. Багаар ажиллах, харилцааны соёл, нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй, гадаад хэлийг мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадвартай
4. Шинжлэх ухаанчаар сэтгэн бодох, асуудлыг төлөвлөх, хэрэгжүүлэх, сайжруулах, эрдэм шинжилгээ, зохион бүтээх, удирдан зохион байгуулах ажил гүйцэтгэх
Мэргэжлийн шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг Математик Физик Хими Техникийн зураг зүй Гадаад хэл Мэргэжлийн цөм мэдлэг Ахисан түвшинд мэргэших боломж Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, хандлага Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар Туршилт хийх, мэдлэг бүтээх чадвар Туршилт явуулах Системтэйгээр бодох чадвар Хувь хүний хандлага, байнга суралцах чадвар Ёс зүйтэй байх, хариуцлага ухамсарлах чадвар Хүмүүстэй харилцах, багаар ажиллах ур чадвар Багаар ажиллах Харилцааны ур чадвар Гадаад хэлээр харилцах чадвар Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (орчин ба нийгмийн хүрээнд) ойлгох чадвар Мэргэжилтэн гаргах шийдвэрийнхээ үр нөлөөг (инженер болон бизнесийн хүрээнд) ойлгох чадвар Үйл ажиллагааг төлөвлөх чадвар Хэрэгжүүлэх, бүтээх чадвар Хэрэглээ болгох чадвар Мэргэжлийн манлайлал Интерпренершип
Эрчим хүчний салбарт:Реле хамгаалалт, автоматикийн инженер, Хэмжилт мэдээллийн системийн инженер, диспетчер инженер, Эрчим хүчний системийн горим, тооцооны инженер,цахилгаан шугам сүлжээ, системийн инженер, эрчих хүчний менежер Тохируулгын инженер, Цахилгааны инженер Дэд станцын ээлжийн инженер Уул уурхай, аж үйлдвэрийн салбарт: Цахилгаан хөтлүүр, автоматжуулалтын инженер Технологийн процессын автоматжуулалтын инженер Тохируулгын инженер Цахилгааны инженер, дэд станцын ээлжийн инженер, тохриуулгын инженер Барилгын салбарт: Зураг төслийн инженер Барилгын цахилгааны инженер