Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль /ШУТИС/-ийн Ректор Б.Очирбат, БСШУ-ны яамны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газрын дарга Ж.Даваасамбуу, Эрчим хүчний яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын орлогч дарга Д.Баянжаргал, Диспетчерын Үндэсний төвийн гүйцэтгэх захирал Х.Цогтбаатар, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн захирал Ч.Мангалжалав, Эрчим хүчний сургуулийн 2+2 хөтөлбөрийн зохицуулагч Г.Бэхбат нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 3 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хот дахь Хойд Хятадын Цахилгаан эрчим хүчний их сургууль / ХХЦЭХИС/-д зочилж ажиллалаа.
Энэ үеэр хоёр их сургуулийн Хамтын ажиллагааны ерөнхий гэрээг шинэчлэх, ШУТИС-ХХЦЭХИС-ийн хамтран үүсгэж байгаа Монгол-Хятадын сэргээгдэх эрчим хүчний инновацийн төвийн дүрмийг батлах, Бакалаврын зэргийн 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээг шинэчлэх, Сэргээгдэх эрчим хүчний инженерийн мэргэжлээр шинээр нээж байгаа 2+2 хамтарсан хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөг батлах зэрэг албан ёсны бичиг баримтуудад ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, ХХЦЭХИС-ийн ректор Лиу Жишен нар 3 дугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурж баталгаажууллаа.
Мөн Монгол-Хятадын Сэргээгдэх эрчим хүчний Инновацийн төвийг нээх ёслолын ажиллагаанд БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны худалдаа харилцаа эрхэлсэн зөвлөх Б.Гансүх, Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Т.Мөнхгэрэл, ШУТИС-ийн Ректор Б.Очирбат, БСШУ-ны яамны Шинжлэх ухааны бодлого, зохицуулалтын газрын дарга Ж.Даваасамбуу нар үг хэлсэн бол БНХАУ-ын талаас Хятад Улсын Шинжлэх ухаан технологийн яамны Олон улсын харилцааны газрын орлогч дарга Сун Хонгхонг, Эрчим Хүчний үйлдвэрлэлийн Олон улсын худалдааг дэмжих хятад улсын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Үу Тайнронг, ХХЦЭХИС-ийн Ректор Лиу Жишен нар үг хэллээ. Тус арга хэмжээнд Хятадын талын дээрх хүмүүсээс гадна БНХАУ-ын Үндэсний Эрчим хүчний удирдах газрын орлогч дарга хатагай Янгянг, Хятад Улсын Үндэсний сүлжээ төрийн өмчит компанийн ерөнхий менежерийн орлогч Занг Шенгжи, Үндэсний сүлжээ Ногоон Эрчим хүч компанийн орлогч захирал Жи Женг нар оролцож хоёр инженерийн дээд боловсрол, эрчим хүчний салбаруудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал цаашдын төлөвийн талаар санал бодлоо солилцсон үр дүнтэй уулзалтыг зохион байгууллаа.
Төлөөлөгчид ХХЦЭХИС-ийн сургалтын болон эрдэм шинжилгээ, судалгааны лабораториудтай танилцаж, тус сургуульд суралцаж байгаа ШУТИС-ийн доктор, магистр болон хоёр сургуулийн 2+2 хамтарсан хөтөлбөрийн дагуу суралцаж буй бакалавр оюутнуудтай уулзаж, тэдний хичээл сурлага, амьдрах орчин, учир ч байгаа хүндрэлийн талаар саналыг нь сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгөв.
БНХАУ-ын Хойд Хятадын Цахилгаан эрчим хүчний их сургууль /ХХЦЭХС/ болон Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн /ШУТИС/ хамтын ажиллагааны талаарх мэдээлэл
1. Шинээр байгуулагдаж байгаа Хятад Монголын Сэргээгдэх эрчим хүчний Инновацийн төв нь хоёр сургуулийн эрдэмтэд, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулагчид, ашиглалтын компаниудыг татан оролцуулах замаар Монгол орны сэргээгдэх эрчим хүчний нөөцийн судалгаа, ялангуяа салхины эрчим хүчний нөөцийн нарийвчилсан судалгааг явуулан Монгол улсад олон улсын эрчим хүчний сүлжээнд холбогдохуйц их чадлын салхи, нарны цахилгаан станцууд /паркуудыг/ байгуулж, бүс нутгийн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлд Монгол Улс болон БНХАУ-ын 2015 оны намар нэгдэн орсон Парисын тунхаглалаар хүлээсэн үүргээ биелүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.
2. БНХАУ-ын дарга Си Зинпины 2014 онд Монгол улсад айлчлах үед баталгаажсан хоёр орны удаан хугацааны стратегийн түншлэлийн гэрээний дагуу БНХАУ-аас Монгол Улсын инженерийн дээд боловсролыг дэмжих бодлогын хүрээнд Монголын оюутнуудыг БНХАУ-ын шилдэг их дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын зэргийн сургалтуудад тэтгэлэгтэйгээр хамрагдуулах ажилд хоёр сургууль ихээхэн ач холбогдол өгч өнөөдрийн байдлаар ХХЦЭХС-д ШУТИС-ийн 6 залуу багш докторын сургалтад БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 1 оюутан магистрын сургалтад, 31 оюутан бакалаврын сургалтад хувийн зардлаар тус тус хамрагдаж байна. Амжилттай суралцаж байгаа оюутнууд сургалтын төлбөрөө Бээжин хотын тэтгэлгээр 50 хувь хүртэлх хөнгөлүүлэх боломжтой байдаг.
3. 2008 оны 3 сард ШУТИС-ЭХС, ХХЦЭХС-ийн хамтарсан бакалаврын зэргийн сургалтын 2+3 хөтөлбөрөөр анхны гурван оюутан тус сургуулийг зорьж байсан бөгөөд энэ хөтөлбөрөөр нийт 6 оюутан цахилгаан ба дулааны инженерийн мэргэжлээр ХХЦЭХС-иас бакалаврын зэргийн диплом, хоёр оюутан цахилгааны инженерийн мэргэжлээр магистрын зэргийн диплом тус тус гардан авсан. 2016-2017 оны хичээлийн жилээс ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд ХХЦЭХИ сургуультай хамтарсан бакалаврын зэргийн 2+2 хөтөлбөрийн Сэргээгдэх эрчим хүчний инженерийн мэргэжлийн элсэлт эхэлнэ.
Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах сургалтыг амжилттай зохион байгууллаа
ШУТИС-ийн 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй багш, ажилчдын дундах “MUST CUP 2024” хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө
“Тоон системийн удирдлага” бүтээлийн 50 хувийг ШУТИС-д хандивлав
ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчлэгдэв