ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2022 оны 04 дүгээр сарын 13                              № 10                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот танхимд 1002 цагт эхлэв. Хурлыг захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Н.Ганзориг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Цолмонбаатар, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (зайнаас), Механик, тээврийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Хашбат, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Чөлөө авсан: ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Эрдэнэбүрэн, хуралд суугаагүй Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү нар.  

Хэлэлцсэн асуудал:

1. “ШУТИС-д төсөл, гэрээт ажил хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журам”-ын төсөл

ЭШХАЭ дад захирал Д.Цолмонбаатар 

2. “Бүтээлийн хуулбарлалтыг шалгах түр журам”-ын төсөл

ХБТЭ дэд захирал Д.Мягмарсүрэн 

3. “Суралцагчдад тэтгэлэг, кредитийн урамшуулал олгох журам”-ын төсөл

СОАЭ дэд захирал Н.Ганзориг 

Бусад асуудал:

  • Ёс зүйн жилийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө

ШУТИС-ийн багш, ажилтны ёс зүйн зөвлөлийн дарга Д.Оюун

ЗХНГ-ын дарга Ж.Арслан 

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. “Бүтээлийн хуулбарлалтыг шалгах түр журам”-ын төсөлд зохих засвар өөрчлөлт оруулан, 2021/2022 оны хичээлийн жилийн хаврын улирлын төгсөлтөөс эхлэн туршихаар тогтов.

2. “ШУТИС-д төсөл, гэрээт ажил хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журам”-ын төслийн зарим заалтад зохих найруулгын өөрчлөлт оруулан баталж, мөрдөхөөр тогтов.

3. “ШУТИС-ийн суралцагчдад тэтгэлэг, кредитийн урамшуулал олгох журам”-ыг дэмжиж, захирлын тушаалаар баталгаажуулан ШУТИС-ийн хэмжээнд мөрдүүлж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал (Н.Ганзориг)-д үүрэг болгов.

42022 оны хөрөнгө оруулалт, урсгал засвар, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөнд тусгагдсан зарим засвар үйлчилгээ, худалдан авалтын нэр төрлийг өөрчлөх, нэн шаардлагатай зарим зардлыг ШУТИС-ийн эрсдэлийн данснаас санхүүжүүлэхийг дэмжиж, зардлын нэр төрөл тус бүрээр 2022 оны төсвийн тодотголд оруулахаар Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлуулж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал (Л.Баяр-Эрдэнэ), Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал (Д.Мягмарсүрэн), холбогдох бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов. 

5. Ёс зүйн жилийн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг дэмжиж, батлахаар тогтов.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР