РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС...
2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр № Улаанбаатар хот
Хурал 203 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, Ректор Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр Ахисан түвшний сургуулийн захирал Н.Ганзориг, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн сургалт чанарын албаны дарга Г.Өлзийсайхан, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Менежментийн сургуулийн захирал Г.Баттүвшин, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар
Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр
Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч А.Энхбат
ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Нэг. Бүрэлдэхүүн сургуулиуд 2 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагаас өмнө тэргүүлэх чиглэлд санал өгч, Ректорын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг тусган, Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжив.
Хоёр. Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн тэнхимийн зохион байгуулалтыг дэмжиж, Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.
Захиргааны удирдлагын газар