ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС...

ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

2025.01.23                                                          №                                        Улаанбаатар хот

                Хурал 203 тоот хурлын танхимд 10 цагаас эхэлж, Ректор Т.Намнан удирдан явуулав.

        Хуралд Сургалт, цахим шилжилт эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор Л.Баяр-Эрдэнэ, Ректорын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Гадаад харилцаа, ниймийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн сургалт чанарын албаны дарга Д.Ганбаатар, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи уул уурхайн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч К.Хавалболот, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Туяацэцэг, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн сургалт чанарын албаны дарга Г.Батцэцэг, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  1. Геологи уул уурхайн сургуулийг Монгол улсын анхны ерөнийлөгч академич П.Очирбатын нэрэмжит болгох тухай

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

Нэг. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бүрэлдэхүүн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол улсын анхны ерөнхийлөгч, академич П.Очирбатын нэрэмжит болгохыг дэмжиж, Ректорын тушаал гарган холбогдох саналыг Боловсролын яаманд хүргүүлэхээр тогтов.

 

Ректорын ажлын алба