ШУТИС-ийн захирлын 2022 оны 04-ны 21-ний А/127 тоот тушаалаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Бүтээлийн хуулбарлалтыг шалгах түр журам” батлагдаж, 2021-2022 оны хичээлийн жилийн хаврын улирлаас эхлэн тус сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд мөрдөхөөр боллоо. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр ШУТИС нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Судалгааны их сургууль” болох зорилгод хүрэх суурь соёлыг бүрдүүлэх, профессор, багш, судлаач, суралцагчдын академик ёс зүйг шинэ түвшинд төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор, багш, судлаач эрдэмтэн, оюутан суралцагч та Бүтээлийн хуулбарлалтыг шалгах түр журмыг эрдэм судлалын ажилдаа мөрдлөг болгож хэвшүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газар
Global Hybrid Classroom (GHC) хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Цинхуа Их Сургуулиас ШУТИС-ийн оюутнуудад санал болгосон хичээлүүдийг онлайнаар судлах сонирхолтой оюутнуудыг урьж байна
"УБ МЕТРО" төслийн боловсон хүчин бэлтгэх магистрын хөтөлбөртөө элсэлт авч байна.
Багш, ажилтны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нишингэн урлалын сургалт
“2IP-2025” арга хэмжээний ХӨТӨЛБӨР
"ШУТИС-хятадад суралцагчид 3" чуулга уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв