ШУТИС-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлээс

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН

ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС 

 

2022 оны 05 дугаар сарын 10                             № 11                          Улаанбаатар хот 

 

Захирлын зөвлөлийн хурал 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 8-203 тоот танхимд 1002 цагт эхэлж, хурлыг захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Намнан удирдав. 

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Н.Ганзориг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Цолмонбаатар, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар (зайнаас), Механик, тээврийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Хашбат, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов. 

Чөлөө авсан: ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн Б.Эрдэнэбүрэн хуралд суугаагүй Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү.  

Хэлэлцсэн асуудал:

1. “ШУТИС-ийн Хөтөлбөрийн хорооны журам”-д өөрчлөлт оруулах тухай

СОАЭ дэд захирал Н.Ганзориг 

2. 2022-2023 оны хичээлийн жилд “Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд мөрдөх сургалтын нэг кредитийн үнэлгээ”, “ШУТИС-Коосэн Технологийн коллежийн суралцагчдын сургалтын төлбөр”-ийг шинэчлэн тогтоох тухай

ХБТЭ дэд захирал Д.Мягмарсүрэн 

Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. “ШУТИС-ийн Хөтөлбөрийн хорооны журам”-д өөрчлөлт оруулах тухай ажлын хэсгийн саналыг дэмжиж, захирлын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг нягталж тусган, журмын төслийг батлахаар тогтов.

2. 2022-2023 оны хичээлийн жилд “Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд мөрдөх сургалтын нэг кредитийн үнэлгээ”, “ШУТИС-Коосэн Технологийн коллежийн суралцагчдын сургалтын төлбөр”-ийг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцээд, тооцоо, судалгаа хийж, бодитой үндэслэлтэй танилцуулга боловсруулахыг холбогдох албан тушаалтуудад үүрэг болгон, дахин хэлэлцэхээр тогтов. 

3. Гадаад хэлний сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын профессор Содномтүнрэвийн Бархасын эмчилгээний зардалд Гадаад хэлний сургууль 2,000,000 (хоёр сая) төгрөгийн буцалтгүй тусламж, Эрчим хүчний сургуулийн ахмад багш Бэгзийн Мандахын эмчилгээний зардалд зориулж Эрчим хүчний сургууль 2,000,000 (хоёр сая) төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр тогтов.

 

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР