ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургууль нь “International Conference on Applied Sciences and Engineering – ICASE” хурлыг 2019 оноос эхлэн хоёр жилд нэг удаа зохион байгуулж байгаа бөгөөд 2023 онд зохион байгуулах тус хурлын эмхэтгэлээ Springer Nature-ийн салбар Atlantis Press хэвлэлийн газартай хамтран хэвлэхээр гэрээ байгуулсныг мэдэгдэхэд таатай байна. Олон улсын индекстэй энэхүү хурлын эмхэтгэл нь дэлхийн томоохон мэдээллийн сангууд болох Google Scholar, Dimensions, IET Inspec, CNKI -д бүртгэгдэх болно.
“ICASE - 2023” хурлын зорилго нь математик, физик, хими, инженерчлэлийн салбаруудын эрдэмтэн судлаачдын судалгааны ажлуудтай танилцаж, мэдлэг туршлага харилцан солилцох, цаашид хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх, дотоод гадаадын эрдэмтдийн судалгааны бүтээлүүдийг олон улсад түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Тус олон улсын хурал нь “Mathematics and Computational Science”, “Chemical Technology and Engineering”, “Physics and Environmental Science” гэсэн салбар хуралдаантайгаар 2023 оны 6 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
Эрдэмтэн, судлаач та бүхнийг “ICASE - 2023” хуралд оролцохыг урьж байна.
Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://icase.mn/icase-2023 вэб хаягаар авна уу.
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
Эрдэм шинжилгээ, инновацийн газар
Шинэ жилийн мэнд хүргэе!
2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, докторын элсэлтийн бүртгэл явагдаж байна
“АЗИ СУДЛАЛ-XI” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ (ICAS 2025)
"INTERNATIONAL CONFERENCE FOR CYBER SECURITY & PRIVACY PROTECTION & COMPUTER NETWORK" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болон MUST-CTF 2024 кибер аюулгүй байдлын “Хоёрдугаар” олимпиадад урьж байна.
"Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно