ШУТИС, “Оюу Толгой” ХХК, “Рио Тинто Монгол” ХХК -ын хамтын ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд захирал Т. Намнан, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т. Ууганбаяр нар Австрали улсын Сидней, Брисбент хотуудад 2022 оны 11 дүгээр сарын 06-12-ны өдрүүдэд томилогдон ажиллаж, Брисбен хот дахь Рио Тинто компани, Трилаб компани болон Эмэсент компани, Сидней хот дахь Квинсландын их сургууль ( The University of Queensland ) болон Нью Соут Уэльсын их сургууль (The University of South Wales ) -ийн үйл ажиллагаатай танилцан, удирдлагуудтай уулзаж, сургалт, эрдэм шинжилгээний тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллахаар дээрх 2 их сургуультай ХА-ны гэрээ, санамж бичгийг байгууллаа.
Нью Соут Уэльсын их сургуульд Квинсландын их сургуульд
Австралийн Квинсландын их сургуультай дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиров.
1. Хос зэргийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх:
Ойрын хугацаанд ШУТИС, Квинсландын их сургуультай хамтарсан сургалтын хөтөлбөрүүд байгуулах хэлэлцээр хийж, профессор багш нарын уулзалтуудыг зохион байгуулан, дараах мэргэжлүүдээр олон улсын давхар зэргийн(double degree) 2+2, 3+1+1 бакалавр, магистрын хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлэхээр тохиров.
Эхний ээлжид уг хөтөлбөрүүдийг Улаанбаатар хот дахь ШУТИС-ийн зарим бүрэлдэхүүн сургууль, Өмнөговь аймаг дахь салбар сургууль дээр дараах мэргэжлүүдээр хэрэгжүүлэхээр боллоо.
2. Эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх
2022-2023 оны хичээлийн жилд багтаан эрдэм шинжилгээний салбарт дараах гурван үндсэн чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов.
3. Тогтвортой эрдэс баялгийн салбарт судалгаа, сургалтын хамтын ажиллагаа эхлүүлэх
4. Инженер, технологийн магадлан итгэмжлэлийн тогтолцоог Монголд нэвтрүүлэх
Олон улсын түвшний мэргэжлийн болон мэргэшсэн инженерийн сургалтын тогтолцоо, түүний магадлан итгэмжлэлийн тогтолцоог ШУТИС-ийг түшиглэн Монгол улсад байгуулахад хамтран ажиллахаар болов.
5. Доктор оюутан солилцооны хөтөлбөр
Квинсландын их сургуулийн докторын хөтөлбөрт элсэх тодорхой шалгуурыг хангасан ШУТИС-ийн оюутныг тус сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах талаар харилцан тохиролцов.
Сидней хот дахь Квинсландын их сургуулийн удирдлагуудтай хийсэн уулзалт
Брисбен хот дахь Рио Тинто компанитай:
ШУТИС-ийн багш нар Австрали улсын их сургууль, Рио Тинто ХХК-ны, уурхайд мэргэжил дээшлүүлэх, оюутан судлаачдын аж үйлдвэрийн дадлагын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Рио Тинто ХХК-ны зүгээс туслалцаа үзүүлэх хүсэлтийг ШУТИС-ийн захирал Т. Намнан тавьж, хоёр тал ойрын хугацаанд энэ чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Брисбен хот дахь Рио Тинто компанид
ШУТИС, тус их сургуультай дээд боловсрол, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх саналыг захирал Т.Намнан танилцуулан дараах чиглэлээр иж бүрэн хамтын ажиллагаа эхлүүлэхээр тохиролцож, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Трилаб, Эмэсент компанитай:
Австрали улсын Брисбен хотод үйл ажиллагаа явуулдаг Трилаб, Эмэсент компаниудын удирдлагуудтай уулзалт хийж, дараах чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэхээр тохиролцоонд хүрлээ.
Брисбен хот дахь Эмэсент компани болон Трилаб компанид хийсэн уулзалтын үеэр
Ялангуяа өндөр чанартай, уул уурхайн өгөгдлийн зураглал хийдэг Эмэсент компаниийн компанийг үүсгэн байгуулагч Стефан Храбар, стратегийн хамтын ажиллагааны менежер Пол Феннер нартай хамтын ажиллагааны талаар 2 талын уулзалт хийж, тус компанийн технологи, тоног төхөөрөмжийг ШУТИС-ийн сургалтад нэвтрүүлэх талаар аж үйлдвэрийн салбарын түнш байгууллагуудтай хамтран ажиллахаар талууд харилцан тохиролцон, 2022-оны 12-р сард тус компанийн технологийг танилцуулах уулзалтыг ШУТИС дээр зохион байгуулахаар тохиров.
Метроны мэргэжилтэн бэлтгэх ШУТИС-ийн 8 багш Солонгосыг зорино
“ШУТИС-ийн хөгжилд оруулах бидний хувь нэмэр” чөлөөт хэлэлцүүлэг боллоо
Солонгосын хөгжлийн хүрээлэн (KDI), Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, ШУТИС-ийн төлөөллийн хамтарсан уулзалт боллоо
Багш нарт зориулсан "Сэтгэцийн эрүүл мэндийн анхан шатны зөвлөгөө” сургалт болов
“Пи” тооны өдөр өнөөдөр боллоо