Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн МИТС гурван багш төрийн дээд гавьяат цол, шагнал хүртээлээ.
2025 оны 6 дугаар сарын 3-ны өдөр ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн бүрэлдэхүүн шагнал хүртсэн эрхэм багш нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Буриадын Гомбосүрэн нь нисэхийн инженерийн боловсролыг үндэслэгчдийн нэг бөгөөд МИТС-д олон арван жилийн турш багшилж, инженер, техникч мэргэжилтэн бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад багш юм.
Батзоригтын Эрдэнэбат нь цэргийн нисэх хүчин болон техникийн боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, хурандаа цолтой эрдэмтэн багш бөгөөд эрдэм шинжилгээний ажлаа бодит амьдралд нэвтрүүлж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан судлаач юм.
Шаравын Бямбаа нь техникийн шинжлэх ухааны доктор, профессор бөгөөд МИТС-ийн зөвлөх багшийн хувиар олон жилийн турш инженер, техникийн боловсролын хөгжил, судалгааны арга зүйд манлайлан ажилласан нэрт эрдэмтэн. Түүний удирдлага дор хамгаалсан олон залуу эрдэмтэн өнөөдөр төрөлх сургуулийнхаа сургалт, судалгаанд амжилттай ажиллаж байна.
Шагнагдсан эрхэм багш нартаа ШУТИС-ийн хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энх, эрдмийн ариун үйлсдээ улам их амжилт гаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа