МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД

МАГИСТРЫН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Магистрын сургалтын талаар товч тайлбар:

  • Судлаач магистрын зэрэг горилон суралцагч нь заавал судалгааны ажил бичиж хамгаалах бөгөөд эрдэм шинжилгээний семинар, хуралд удирдагч багшийн удирдлаган дор судалгааны ажлын үр дүнг илтгэж хэлэлцүүлсэн, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, сэтгүүлд хэвлүүлсэн байна.
  • Мэргэжлийн магистрын зэрэг горилон суралцагч нь мэргэшүүлэх хичээлээс нэмж 6 багц цагийг судлан, мэргэжлийн нэгдсэн шалгалт өгөх бөгөөд хичээлийн агуулгын зарим хэсгийг мэргэжлийн семинарт илтгэх, өгүүлэл бичих, тохиолдлын судалгаа (case study) хийж төгсөнө.

БҮРТГҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД

  • Бүртгэл. Элсэхээр бүртгүүлэгчид хувийн мэдээлэл, анкетыг бүрэн бөглөж, холбогдох файлуудыг хавсаргаснаар элсэлтийн шалгалтад хамрагдах, оюутнаар бүртгүүлэх нөхцөл бүрдэхийг анхаарна уу.
  • Гадаад хэлний шалгалт. Элсэлтийн гадаад хэлний шалгалтыг 2 дугаар сарын 7-ны өдрийн 10.00-17:00 цагийн хооронд ШУТИС-ийн онлайн тестийн системээр /http://www.testcenter.edu.mn/ авна. Шалгалтын системд нэвтрэх код, нууц үгийг бүртгүүлэгчийн мэйл хаягаар илгээнэ.
  • Мэргэжлийн шалгалт. Элсэлтийн мэргэжлийн шалгалтыг 2 сарын 8-ны өдрийн 11:00 цагт холбогдох салбар, тэнхим дээр авна.
  • Суралцах гэрээ, бүртгэл. Элсэхээр шаардлага хангасан элсэгчид 2 сарын 8-ны өдрийн 14:00 цагт бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын албанд суралцах гэрээ байгуулж, бүртгүүлнэ.
  • Хичээл сонголт. Гэрээ байгуулж, код авсан элсэгч сургалтын төлбөрөө төлж, 2 сарын 8-наас 13-ны хооронд хичээл сонголтоо хийнэ. Хичээл 2 дугаар сарын 13-наас эхэлнэ.