ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэлээс...

Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

Хурал Эрдмийн зөвлөлийн 201 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, захирал Т.Намнан удирдан явуулав.

Хуралд Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Механик тээврийн сургуулийн захирал Ж.Хашбат, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Эрчим хүчний сургуулийн захирал     Б.Бат-Эрдэнэ, Бизнесийн ахисан түвшний сургуулийн Сургалт чанарын албаны дарга М.Банзрагч, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Сургалт, чанарын албаны дарга Г.Батцэцэг, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар Оюутны холбооны тэргүүн Ш.Өнөболд хуралд оролцсонгүй.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  1. Ахисан түвшний сургалт, судалгааны үйл ажиллагааг зохицуулах журам

Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар

Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга Д.Оюунцэцэг

  1. Эрдэм шинжилгээ судалгааны төв, хүрээлэнгийн үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэх тухай

          Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар

          Судалгаа хөгжүүлэлтийн албаны дарга Ж.Арслан

          Инноваци технологи дамжуулалтын төвийн захирал М.Зулбаяр

  1. 2023/2024 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх хяналтын тоо

         Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү

         Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа

  1. Бусад асуудал

ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭСЭН нь:

Нэг. Ахисан түвшний сургалт, судалгааны үйл ажиллагааг зохицуулах журмын төсөлд гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, дараагийн ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.

Хоёр. Эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийн 2020-2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргав.  Үүнд:

1. Тайлангийн үр дүнгээр хангалттай сайн үнэлгээ авсан дараах 5 төвд эрдэм шинжилгээ технологийн газраас эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаанд зориулж тус бүр 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх ШУТИС-ийн захирлын тушаал гаргахаар тогтов. Үүнд:

  1. Shima Seiki сургалтын төв /ҮТС/
  2. Шим тэжээл судлалын төв /ҮТС/
  3. Барилгын дэвшилтэт материал, бүтээцийн судалгааны төв /БАС/
  4. Зураг төсөл, оношлогооны Реконстракшн төв /БАС/
  5. Тэсэлгээний сургалт, судалгааны төв /ГУУС/ 

2. Хангалттай үнэлгээ авсан 38 төвийн гэрчилгээг холбогдох журмын дагуу сунгаж, ШУТИС-ийн захирлын тушаал гаргахаар тогтов.

3. Хангалтгүй үнэлгээ авсан дараах 7 эрдэм шинжилгээ судалгааны төвийг татан буулгаж, ШУТИС-ийн захирлын                 тушаал гаргахаар тогтов Үүнд:

  1. Барилга, замын технологи, эдийн засаг, төсвийн нормчлолын судалгааны төв
  2. Усны судалгааны төв
  3. Уул уурхайн төсөл, судалгааны төв
  4. Авто замын сургалт судалгааны төв
  5. Уурхайн инженерүүдэд мэргэшлийн зэрэг олгох сургалтын төв
  6. Манлайлал энтрепрёнер төв
  7. Систем судалгааны төв

4. ​​​​​​​Үйлдвэрлэлийн процессын автоматжуулалт, туршилт судалгааны төв /ЭХС/, Геофизикийн сургалт, үйлдвэрлэл, судалгааны төв /ГУУС/, Усны барилга байгууламжийн судалгаа, хөгжлийн төв /БАС/, Соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сургалт, судалгааны төв /МехТС/, Эрдэс боловсруулалт, техник технологийн судалгааны төв /ГУУС/, Газрын тосны сургалт, судалгаа, мэдээллийн төв /ГУУС/, Антарктид судлалын төв /ГУУС/-үүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, холбогдох дэмжлэг, зохион байгуулалтын өөрчлөлт хийхийг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов.

5. Тусгай чиг үүрэг хэрэгжүүлэх сургалт, судалгааны төвүүдийн үйл ажиллагаа, түүнийг дүгнэх шалгуур үзүүлэлтийг тусган, хүрээлэн төвийн үйл ажиллагааг зохицуулах журмыг шинэчлэн боловсруулж, хэлэлцүүлэхийг Эрдэм шинжилгээ инновацийн газрын захирал /Д.Цолмонбаатар/-д үүрэг болгов.

6. Эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн, төвүүдийн захирлыг томилох, чөлөөлөх асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэж, ШУТИС-ийн захирлын тушаал гаргахаар тогтов.

7. Бүрэлдэхүүн сургуулиуд эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийн үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэхэд анхаарч, жил бүр үйл ажиллагааны болон санхүүгийн дотоод аудит хийлгэж, үр дүнг холбогдох нэгжид мэдээлж байхаар тогтов.

8. Антрактид судлалын төв, Мэдээлэл холбооны технологийн сургалтын төвүүдэд дэмжлэг үзүүлэх, татан буугдсан төвүүдийн өмч хөрөнгө, байр талбайг шилжүүлэх асуудлыг холбогдох дүрэм журмын дагуу шийдвэрлэхийг Санхүү төлөвлөлтийн газрын захирал /Л.Баяр-Эрдэнэ/, бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов.

Гурав. 2023/2024 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх хяналтын тоог бүрэлдэхүүн сургууль тус бүр дахин хянаж, саналаа Сургалтын бодлого, хөтөлбөрийн албанд хүргүүлж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжив.

Дөрөв. ШУТИС-ийн Хөтөлбөрийн хорооны журмын хөтөлбөрийн хорооны бүтэц зохион байгуулалтын 5 дугаар зүйлд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж, ШУТИС-ийн захирлын тушаал гаргахаар тогтов.

 

 

ШУТИС-ийн Захирлын ажлын алба