ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 27-ний өдрийн хурлын тэмдэглэлээс...

Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

 

         Хурал 203 тоот хурлын танхимд 0900 цагаас эхэлж, Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар удирдан явуулав.

      Хуралд Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Ууганбаяр, Барилга архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи уул уурхайн сургуулийн чанар сургалтын албаны дарга Б.Батдэмбэрэл, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик тээврийн сургуулийн захирал Ж.Хашбат, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймгийн технологийн дээд сургуулийн захирал Б.Баяржавхлан, Бизнесийн ахисан түвшний сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Тамир нар оролцов.

      ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа чөлөөтэй, Оюутны холбооны тэргүүн Ш.Өнөболд нар хуралд оролцсонгүй.

       Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан Т.Уранчимэг, Шинжлэх ухааны технологийн Захирлын нэрэмжит шагналаар шагнуулсан Л.Оюунцэцэг, М.Зулбаяр, профессор цол хүртсэн С.Нямдорж, Б.Намжилдорж, Г.Мөнхсайхан, дэд профессор цол хүртсэн Б.Лхагвадулам, Ч.Оюунжаргал, Т.Эрдэнэбат, Л.Тэлмэнбаяр, М.Дэлгэрнасан, П.Өлзийсайхан, Ш.Цоож, А.Одгэрэл, Г.Зоригт, М.Баттулга, А.Аюуш, Б.Болормаа, Ч.Должинсүрэн, О.Тамир, А.Болормаа, Р.Бигэрмаа, П.Нямсүрэн, Р.Бадмаанямбуу нарт хүндэтгэл үзүүлэв.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  1. 2023/2024 оны хичэлийн жилийн сургалтын нэгдсэн хуанли

Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү

Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяа

  1. ШУТИС-ийн үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам

Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг

Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр

  1. ШУТИС-ийн дэргэдэх “Нийгмийн өөрчлөлт, тогтвортой хөгжил”-ийн ЮНЕСКО-гийн тэнхимийн дүрэм

Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр

  1. Бусад асуудал

Хэлэлцэж шийдвэрлэсэн нь:

 Нэг. 2023/2024 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанлид гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, батлахыг дэмжив. 

Хоёр. “ШУТИС-ийн үйл ажиллагааг төлөвлөх, тайлагнах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам” -ын төсөлд ШУТИС-ийн захирлын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, ШУТИС-ийн захирлын тушаалаар батлахыг дэмжив.

Гурав. ШУТИС-ийн дэргэдэх “Нийгмийн өөрчлөлт, тогтвортой хөгжил”-ийн ЮНЕСКО-гийн тэнхимийн дүрмийн төсөлд ШУТИС-ийн захирлын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, ШУТИС-ийн захирлын тушаалаар батлахыг дэмжив

Дөрөв. Дээд боловсролын чанарын үнэлгээ хийх тухай Боловрол, Шинжлэх Ухааны Сайдын 2023 оны  А/240 дугаартай тушаалын хэрэгжилтийг хангахтай холбогдуулан Ажлын хэсгийн төлөвлөлтийг танилцуулж, ШУТИС-ийн захирлын тушаалаар батлагдсан удирдамжинд заасан хугацаанд гүйцэтгэхийг бүтцийн нэгжийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов.

 

ШУТИС-ийн Захирлын ажлын алба