Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...
Хурал Эрдмийн зөвлөлийн 201 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар удирдан явуулав.
Хуралд Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Механик тээврийн сургуулийн Сургалт чанарын албаны дарга М.Дэлгэрнасан Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Сургалт чанарын албаны дарга П.Булга ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа Оюутны холбооны тэргүүн Г.Ганчимэг нар оролцов.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар,
Судалгаа хөгжүүлэлтийн албаны дарга Ж.Арслан
Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар,
Инноваци технологи дамжуулалтын төвийн захирал М.Зулбаяр
ШУТИС-ийн багш ажилтны ёс зүйн зөвлөлийн дарга Х.Сарангэрэл
ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Нэг. 2023/2024 оны хичээлийн жилийн Эрдэм шинжилгээний хуанлийн төсөлд Захирлын зөвлөлийн гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, батлахыг дэмжив.
Хоёр. Монгол –Хятадын Торгоны зам сургалт, судалгаа, инновацийн төв байгуулахыг дэмжиж, төвийн дүрмийн төслийг дараагийн ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцэхээр тогтов.
Гурав. ШУТИС-ийн Багш ажилтны ёс зүйн зөвлөлийн 2022-2023 оны хичээлийн жилийн ажил хангалттай сайн биелсэн гэж үнэлж, зөвлөлийн гишүүдэд ажлын хөлс олгох ШУТИС-ийн захирлын тушаал гаргахаар тогтов.
Дөрөв. Бусад асуудал
ШУТИС-ийн Захирлын ажлын алба