Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...
Хурал 1400 цагаас эхэлж, захирал Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Барилга архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Механик захирал Г.Баттүвшин, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Геологи уул уурхайн сургуулийн Сургалт чанарын албаны дарга Батдэмбэрэл, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.
Оюутны холбооны тэргүүн Г.Ганчимэг хуралд оролцсонгүй.
ШУТИС-ийн захирлын зөвлөлийн бүрэлдэхүүн, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хамт олны төлөөлөл ШУТИС-ийн хүндэт профессор цолоор шагнагдсан ахмад багш С.Болдбаатар, Р.Батмэнд нарт хүндэтгэл үзүүлэв.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг
Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат
ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭСЭН нь:
Нэг. 2023/2024 оны хичээлийн жилд ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг дэмжин батлав.
Хоёр. Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн мэргэжлийн багш нартай хамтарч ШУТИС-ийн хичээлийн байруудын тохижилт, эко орчны төлөвлөлтийн асуудлыг боловсруулан, 2023 оны 11 сард ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг холбогдох нэгжүүдэд үүрэг болгов.
Гурав. Бусад асуудал
ШУТИС-ийн Захирлын ажлын алба