ШУТИС-ийн ОХСҮА- ЦЕГ-тай хамтран зохион байгуулж буй “Хотын соёл” аяны арга хэмжээний хүрээнд оюутан залуусаа тэр бум мод үндэсний хөдөлгөөнд нэгтгэн ХУД-ийн 4 хороо Жаргалантын аманд хүний буруутай үйл ажиллагааны улмаас доройтсон ойг сэргээх мод тарих ажилд оролцлоо.

Тус арга хэмжээ 2023 оны 10 дугаар сарын 07-нд 09:30 Сүхбаатарын талбайгаас хөдөлж 17:30 цагт ажлаа дуусгаж ирэв.

Мод тарих ажиллагаанд ШУТИС-ийн Оюутны холбоо, Клубийн нэгдсэн зөвлөлийн нийт 300 гаруй оюутан хамрагдав. Оюутнуудад АПУ компани ус, ундаагаар ханган. ЦЕГ том оврын автобусаар үйлчилж хамтран ажиллалаа. Оюутнууд нийт 2 га газарт 3000 нарс мод суулгав.



Монгол орныхоо эко системд үнэтэй хувь нэмэр оруулан амралтын нэг өдрөө зориулан ажилласан оюутан залуустаа талархал илэрхийлье.
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв