ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэлээс...

Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

 

Хурал Эрдмийн зөвлөлийн 201 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, захирал Т.Намнан удирдан явуулав.

Хуралд, Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Санхүү төлөвлөлтийн газрын захирал Л.Баяр-Эрдэнэ, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Механик тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн сургалт чанарын албаны дарга Д.Ганбаатар, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн сургалт чанарын албаны дарга Н.Одонтуяа, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Оюутны холбооны тэргүүн Г.Ганчимэг нар оролцов.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  1. ШУТИС-ийн номын сангийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай

Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү

Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн захирал Т.Энхцацрал

  1. Нээлттэй боловсролын төвийн үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээ

Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү

Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбат

  1. Бусад асуудал

ШУТИС-ийн  NFT Blokchain хөгжүүлэх ажлын явц, шийдвэрлүүлэх асуудал

ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭСЭН

Нэг. Шинжлэх ухаан технологийн номын сангийн үйл ажиллагаанд шаардагдах төсөв, хүний нөөц, үйл ажиллагааны төлөвлөлтийн асуудлыг ШУТИС-ийн 2024 оны төсөв, үйл ажиллагааны төлөвлөлттэй уялдуулан ажил хэргийн шугамаар шийдвэрлэхээр тогтов.

Хоёр. Нээлттэй боловсролын төвийн статус, чиг үүрэг, орон тоо, үйл ажиллагааг ямар санхүүжилтээр явуулах вэ? гэдгийг тодорхой болгож, асуудлыг 12 дугаар сарын эхний долоон хоногт багтаан дахин хэлэлцүүлэхээр тогтов.

Гурав.

  • MUST NFT дүрийг шарк байхыг дэмжиж, холбогдох зардлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Санхүү төлөвлөлтийн газарт зөвшөөрөв.
  • ШУТИС, “Дайверс Солюшн” ХХК-тай хамтарсан гарааны компани байгуулах бэлтгэл ажлыг хангаж, зохих журмын дагуу асуудал хэлэлцүүлэхийг Эрдэм шинжилгээ технологийн газар, Сургалт, цахим шилжилтийн газарт үүрэг болов.

 

ШУТИС-ийн Захирлын ажлын алба