ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС...
2024.01.23 №01 Улаанбаатар хот
Хурал 203 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, захирал Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Хяналт шинжилгээ дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр, Санхүү төлөвлөлтийн албаны дарга Г.Жавхлан, Барилга архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Механик тээврийн сургуулийн захирал Пүрэвдорж, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Бизнесийн ахисан түвшний сургуулийн сургалт чанарын албаны дарга Банзрагч, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Оюутны холбооны тэргүүн Г.Ганчимэг нар оролцов.
Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар хуралд оролцсонгүй.
ШУТИС-ийн захирал Т.Намнан алтан гадас одонгоор шагнуулсан Судалгаа хөгжүүлэлтийн албаны дарга Ж.Арслан, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан Гадаад хэлний сургуулийн багш Сэржмядаг нарт хүндэтгэл үзүүлж, цаашдын нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэв.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар
Инноваци технологи дамжуулалтын төвийн захирал М.Зулбаяр
Нэг. ШУТИС-д судалгааны төв байгуулж, ажиллуулах нийтлэг журмын төсөлд гишүүдийн хэлсэн саналыг тусган, ШУТИС-ийн захирлын тушаал гаргахаар тогтов.
Хоёр. Бусад асуудал
- Лекцийн цагийн 30 минут хүртэлх хугацаанд хичээлээс хоцорсон болон цагаас нь өмнө тараасан тохиолдолд 28000 төгрөг;
- Лекцийн цагийг 30 минутаас дээш хугацаагаар хоцорсон тохиолдолд хичээлийг тасалсанд тооцож 82000 төгрөг;
- Семинар, лабораторийн 30 минут хүртэлх хугацаанд хичээлээс хоцорсон болон цагаас нь өмнө тараасан тохиолдолд 14000 төгрөг;
- Семинар лабораторийн цагийг 30 минутаас дээш хугацаагаар хоцорсон тохиолдолд тухайн хичээлийг тасалсанд тооцож 82000 төгрөгийг цалингаас суутгах
ШУТИС-ийн Захирлын ажлын алба