ШУТИС-ИЙН Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...
2024.03.12 №02 Улаанбаатар хот
Хурал 203 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, захирал Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хяналт шинжилгээ дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр Барилга архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Механик тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, Оюутны холбооны тэргүүн Г.Ганчимэг нар оролцов.
Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн хуралд оролцсонгүй.
Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш В.Чимэдлодойд хүндэтгэл үзүүлж, цаашдын нь ажил хөдөлмөрт амжилт хүсэв.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
Хяналт шинжилгээ дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр
Бусад асуудал
Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Эрдэнэхүү
Судалгаа, хөгжүүлэлтийн албаны дарга Ж.Арслан
Захирлын ажлын албаны дарга Н.Ганзориг
Нэг. Бүрэлдэхүүн сургууль, захиргааны нэгжүүдэд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг үүрэг болгов. Үүнд
Хоёр. ШУТИС-ийн профессор багшийн гүйцэтгэлийг кредитээр тооцож үнэлэх журмын төслийг 2024 оны 4 сард багтаан бүрэлдэхүүн сургуулиудын профессор багш нарт танилцуулж, хэлэлцүүлэхийг дэмжив. Хэлэлцүүлгийн үйл ажиллагааг зохион байгуулж, профессор багш нарыг идэвхитэй оруулахыг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов.
Гурав. “Мэргэжлийн салбар, тэнхимийн үйл ажиллагааг зохицуулах журам”, “Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журам”-ын холбогдох заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах, зөвлөх профессорыг гэрээгээр ажиллуулах нөхцөл, шаардлагыг дэмжиж, ШУТИС-ийн Захирлын тушаал гаргахаар тогтов.
ШУТИС-ийн Захирлын ажлын алба