ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...
2024.06.11 № Улаанбаатар хот
Хурал 203 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Сургалт, цахим шилжилт эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Санхүү төлөвлөлт эрхэлсэн проректор Л.Баяр-Эрдэнэ, Ректорын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хяналт шинжилгээ дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр Барилга архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Бямбасүрэн, Бизнесийн ахисан түвшний сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Тамир, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн сургалт чанарын албаны дарга П.Булга, Механик тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн сургалт чанарын албаны дарга Г.Батцэцэг, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, Геологи уул уурхайн сургуулийн салбарын эрхлэгч Г.Уранбайгаль, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.
Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Оюутны холбооны тэргүүн Г.Ганчимэг нар хуралд оролцсонгүй.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
Эрдэм шинжилгээ технологийн газрын захирал Д.Цолмонбаатар,
Судалгаа хөгжүүлэлтийн албаны дарга Ж.Арслан
ШУТИС-ийн багш ажилтны ёс зүйн зөвлөлийн дарга Х.Сарангэрэл
Нэг. 2024/2025 оны хичээлийн жилийн Эрдэм шинжилгээний хуанлид гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, үг үсгийн найруулгыг хянаж, батлахыг дэмжив.
Хоёр.
Гурав. Төгсөлтийн нэгдсэн арга хэмжээг 6 дугаар сарын 14-ний 9-11 цагийн хооронд зохион байгуулж доктор, магистрын дипломыг нэгдсэн арга хэмжээнд гардуулж, бакалаврын диплом гардуулалтыг бүрэлдэхүүн сургуулиуд дээр зохион байгуулахаар тогтов.
ШУТИС-ийн Ректорын ажлын алба