ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...
2024.09.03 № Улаанбаатар хот
Хурал 203 тоот хурлын танхимд 11 цагаас эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт, цахим шилжилт эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү хөрөнгө оруулалтын албаны дарга Г.Жавхлан, Ректорын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн ахисан түвшний сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Тамир, Бизнесийн удирлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Г.Ганчимэг нар оролцов.
Гадаад харилцаа, ниймийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор Л.Баяр-Эрдэнэ нар хуралд оролцсонгүй.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн
Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн
Нэг. Барилга архитектурын сургуульд Б.Бат-Эрдэнэ, Н.Лхагважав А.Зул, Ц.Батжжаргал нарыг дадлагажигч багшаар, Д.Тэргэлийг багш, Гадаад хэлний сургуульд П.Батцэцэгийг багш, Мэдээлэл холбооны технологийн сургуульд Т.Булганмааг ахлах багш, Г.Ууганчимэгийг дадлагажигч багш, Үйлдвэрлэлийн технологийн сургуульд Т.Баярмааг дадлагажигч багш, Эрчим хүчний сургуульд Ж.Нямыг багш,, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуульд Т.Үдбал Ж.Мягмарсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарыг дадлагажигч багшаар ажиллуулахыг дэмжиж, Ректорын тушаал гаргахаар тогтов.
Хоёр. ШУТИС-ийн шагнал урамшууллын журмын төсөлд гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, Ректорын тушаал гаргахаар тогтов.
ШУТИС-ийн Ректорын ажлын алба