Тэтгэлгийн материал хүлээн авах хугацаа 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүртэл сунгагдлаа.
Тэтгэлгийн зорилго
“Таван Богд групп”-ийн нэрэмжит тэтгэлэг нь 2024 онд ШУТИС болон “Таван богд групп”-ийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд cурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч гэр бүлийн санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас их сургуульд суралцахад хүндрэлтэй байгаа бакалаврын түвшний оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах манлайлагч зөв иргэн болон төлөвшихөд нь туслалцаа үзүүлэхэд оршино.
Таван богд группээс олгох тэтэглэг
1 жилийн сургалтын төлбөр 100%
Тэтгэлэгт хамруулах оюутны тоо
Таван (5) оюутан
Тавигдах шаардлага
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
Нэмэлт материал хүлээн авах хугацаа
Өмнөх материал хүлээн авалтын хугацаанд материалаа ирүүлж амжаагүй оюутнуудын материалыг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 17:00 цаг хүртэл ШУТИС-ийн хичээлийн I байрын 218 тоотод мэргэжилтэн Г.Хулан хүлээн авна.
Эхний шатны шалгаруулалтыг 2024 оны 10 дугаар сарын 08-ны дотор хийж, эцсийн шалгаруулалтыг “Таван богд групп” зохион байгуулна.
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга