ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС...

ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

 

2024.10.08                                        №                                               Улаанбаатар хот

         Хурал Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн 604 тоот хурлын танхимд 13 цагаас эхэлж, ректор Т.Намнан удирдан явуулав.

        Хуралд Сургалт, цахим шилжилт эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор Л.Баяр-Эрдэнэ, Ректорын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Бизнесийн удирлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

           Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Гадаад харилцаа, ниймийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Г.Ганчимэг нар хуралд оролцсонгүй.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  1. ШУТИС-ийн харъяа Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн дүрэм

Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн захирал М.Пүрэвжав

  1. Цалингийн сүлжээний ангилал шатлалыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн тайлан

           Ажлын хэсэг

  1. Бусад асуудал

Нэг.

  1. Шинжлэх ухаан технологийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж, хэлэлцүүлэхийг Судалгаа хөгжүүлэлтийн албанд үүрэг болгов.
  2. “ШУТИС-ийн харъяа Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн дүрэм”-ийн төсөлд зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусгаж, Ректорын тушаалаар батлахаар тогтов.

Хоёр

  1. ШУТИС-ийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг Үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолт-08 УАМАТ-д шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
  2. Хэлэлцүүлж буй асуудалтай холбоотой Ректорын зөвлөлийн гишүүдийн гаргасан саналын хүрээнд холбогдох өөрчлөлтийг тусган, Ректорын зөвлөлийн ээлжит бус хурлаар дахин хэлэлцэхээр тогтов.

Гурав.

“ШУТИС-ийн санхүүгийн үйл ажиллагааны бодлогын баримт бичиг”-ийн 4.2 хэсэгт холбогдох нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж, Ректорын тушаалаар батлахаар тогтов.

 

ШУТИС-ийн Ректорын ажлын алба