ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...
2024.10.17 № Улаанбаатар хот
Хурал 203 тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, Ректор Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт, цахим шилжилт эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор Л.Баяр-Эрдэнэ, Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Ректорын ажлын албаны дарга Н.Ганзориг, Гадаад харилцаа, ниймийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн ахисан түвшний сургуулийн Сургалт чанарын албаны дарга М.Банзрагч, Бизнесийн удирлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн сургалт чанарын албаны дарга Г.Өлзийсайхан, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ нар оролцов.
Хэлэлцүүлж буй асуудалтай холбогдуулан эдийн засагч Б.Нямбилэг оролцов.
Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Г.Ганчимэг хуралд оролцсонгүй.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
1. Цалингийн сүлжээний ангилал шатлалыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн тайлан
Ажлын хэсэг
Нэг. ШУТИС-ийн албан тушаалын зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэх төсөлд Ректорын зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусган холбогдох өөрчлөлтийг хийж, дахин хэлэлцэхээр тогтов.
ШУТИС-ийн Ректорын ажлын алба