ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС...

ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

2024.09.17                                                                     №                                               Улаанбаатар хот

       Хурал 203 тоот Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд 11 цагаас эхэлж, Ректор Т.Намнан удирдан явуулав.

       Хуралд Сургалт, цахим шилжилт эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор Л.Баяр-Эрдэнэ, Ректорын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Бизнесийн удирлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

          ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Г.Ганчимэг хуралд оролцсонгүй.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  1. ШУТИС-ийн Чанарын менежментийн тогтолцоо, MNS ISO 21001:2021 стандартын хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын тайлан

         Хяналт шинжилгээ дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр

  1. ШУТИС-ийн сургалтын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа зарим журмын хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын тайлан

          Хяналт шинжилгээ дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр

  1. ШУТИС-ийн эрдэм шинжилгээний үйл ажиллагааг зохицуулах зарим журмын хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын тайлан

           Хяналт шинжилгээ дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр

  1. Бүрэлдэхүүн сургуулиудын санхүүгийн үйл ажиллагааны эрсдлийн үнэлгээ ба зарим журмын хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын тайлан

            Хяналт шинжилгээ дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр

  1. Бусад асуудал

ШУТИС-ийн тэргүүлэх, эрэлттэй чиглэлийн сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн ажлын явц, шийдвэрлэх асуудал

Нэг.

  1. ШУТИС-ийн Чанарын менежментийн тогтолцоо, MNS ISO 21001:2021 стандартын хэрэгжилтийг хангах хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг холбогдох нэгжүүдэд даалгав. Үүнд:
    1. ШУТИС-ийн чанарын менежментийн тогтолцооны 2023 оны дотоод аудитын үр дүнд илэрсэн үл тохирлыг залруулах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэхийг ШУТИС-ийн захиргааны нэгжийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад даалгав.
    2. ШУТИС-ийн чанарын менежментийн тогтолцооны 2024 оны дотоод аудитын үр дүнд өөрийн нэгж дээр илэрсэн үл нийцлийг (үл тохирол, анхаарах зүйл, сайжруулах санал) залруулах арга хэмжээг төлөвлөн, 2025 оны төлөвлөгөө, төсөвдөө тусган хэрэгжүүлэхийг ШУТИС-ийн захиргааны нэгжийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад даалгав.
    3. ШУТИС-ийн хэмжээнд гарсан “Үл тохирол”-ыг залруулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжилтэд хяналт тавихыг Хяналт шинжилгээ, дотоод аудитын албанд даалгав.
    4. ББМТ-ны мэдлэг ойлголтын зөрүү арилгах, эрсдэлд суурилсан хандлагыг бий болгох сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангаж ажиллахыг Ректорын ажлын алба, Хүний нөөцийн алба, Хяналт шинжилгээ, дотоод аудитын албанд даалгав.
    5. Дотоод аудитын явцад бүрэлдэхүүн сургуулиудаас гарсан саналуудыг судалж, өөрийн нэгжийн чиг үүргий хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг ШУТИС-ийн захиргааны нэгжийн удирдлагад даалгав.

Хоёр. ШУТИС-ийн сургалтын үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа журмуудын хэрэгжилтэнд хийгдсэн дотоод аудитын тайланд тусгагдсан зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг ШУТИС-ийн захиргааны холбогдох нэгжийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад даалгав.

Гурав. ШУТИС-ийн эрдэм шинжилгээний үйл ажиллагааг зохицуулах зарим журмуудын хэрэгжилтэнд хийгдсэн дотоод аудитын тайланд тусгагдсан зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг ШУТИС-ийн захиргааны холбогдох нэгжийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад даалгав.

Дөрөв. Бүрэлдэхүүн сургуулиудын санхүүгийн үйл ажиллагааны эрсдлийн үнэлгээ ба зарим журмын хэрэгжилтэд хийсэн дотоод аудитын тайланд тусгагдсан зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг ШУТИС-ийн захиргааны холбогдох нэгжийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад даалгав.

Тав.

  1. Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зардлын 2024 оны төсвийн зөрүү 321 төгрөгийг төсвийн тодотголд оруулан Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхийг Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор Л.Баяр-Эрдэнэд үүрэг болгов.

 

  1. Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбатын эмчилгээний зардалд зориулж ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвөөс 2 000 000 /хоёр сая/,  захиргаа, бүрэлдэхүүн сургууль тус бүр 200 000 /хоёр зуун мянган/ төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхийг дэмжиж, Ректорын тушаал гаргахаар тогтов.

 

ШУТИС-ийн Ректорын ажлын алба