ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС...

ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

2024.11.19                                                    №                                               Улаанбаатар хот

       Хурал 203 тоот хурлын танхимд 11 цагаас эхэлж, Ректор Т.Намнан удирдан явуулав.

       Хуралд Сургалт, цахим шилжилт эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор Л.Баяр-Эрдэнэ, Ректорын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр, Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Бизнесийн удирлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Гадаад хэлний сургуулийн сургалт чанарын албаны дарга А.Болормаа, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

       Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Г.Ганчимэг хуралд оролцсонгүй

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

1.  “Профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх     журам”-ын өөрчлөлт

• Сургалтын ажлын (А) цагийн гүйцэтгэл тооцох

• Эрдэм шинжилгээ, инновацийн ажлын (Б) цагийн гүйцэтгэл тооцох

                                         Ажлын хэсэг

2.  Бусад асуудал

Нэг.

 1. “Профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”-ын төсөлд Ректорын зөвлөлийн гишүүдийн гаргасан саналыг тусгаж, дахин хэлэлцэхээр тогтов.

 2.  Бүрэлдэхүүн салбар сургуулийн багш нарт “Профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож, үнэлэх журам”-ын төслийг танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болгов.

Хоёр.

  1. ”ABU ROBOCON-2025” тэмцээнд бэлтгэх талбайг хичээлийн 8-р байрны 1 давхарт засч тохижуулахыг зөвшөөрөв. Тэмцээний бэлтгэл ажил, үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг ажил хэргийн шугамаар шийдвэрлэхээр тогтов.
  2. Зэргийн бус (иргэнээр суралцагч) сургалтын тооцоог (ХШУС, ГХС, БУХС)-иуд сургууль хоорондын тооцоогоор хийхээр тогтов.
  3. Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор бүрэлдэхүүн, салбар сургуулийн нэр өөрчлөх саналаа хурлын тэмдэглэлийн хамт Ректорын ажлын албанд ирүүлэхийг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад үүрэг болгов.
  4. ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дүрмийн 2.4 заалтыг баримтлан бүрэлдэхүүн салбар сургуулиуд Удирдах зөвлөл дэх багшийн төлөөллийн нэрсээ 2024 оны 11 дүгээр сарын 21-нд ирүүлэхийг үүэрг болгов.

 

ШУТИС-ийн Ректорын ажлын алба