ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС...

ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...

 

2024.12.03                                                    №                                               Улаанбаатар хот

        Хурал 203 тоот хурлын танхимд 11 цагаас эхэлж, Ректор Т.Намнан удирдан явуулав.

       Хуралд Сургалт, цахим шилжилт эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор Л.Баяр-Эрдэнэ, Ректорын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Бизнесийн удирлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн сургалт чанарын албаны дарга Булга, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

       Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Г.Ганчимэг хуралд оролцсонгүй.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

1.         ШУТИС-ийн 2024 оны төсвийн тодотгол

         Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор Л.Баяр-Эрдэнэ

2.         Бусад асуудал

         Геологи уул уурхайн сургуулийн Ахмадын зөвлөлийн дарга Д.Чулуунд Ректорын зөвлөлийн бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлж, цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсэв.

      Боловсролын яамны жуух бичгээр шагнагдсан Эрдэм шинжилгээ технологийн албаны мэргэжилтэн Ж.Батбаяр, бүрэлдэхүүн сургуулийн захирлын нэрэмжит шагналаар шагнагдсан Эрдэм шинжилгээ технологийн албаны мэргэжилтэн Э.Уранчимэг, Ө.Одгэрэл,  ахлах программист С.Алтангэрэл нарт шагналыг гардуулав.

Нэг.

ШУТИС-ийн 2024 оны төсвийн тодотголыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжив.

Хоёр.

  1. ШУТИС-ийн албан тушаалын зэрэглэл, албан тушаалын жагсаалт шинээр батлах тухай 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/330, Албан тушаалын үндсэн цалин шинэчлэн батлах тухай 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/331, Ажилласан жилийн нэмэгдэл батлах тухай 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/332 тоот тушаалуудыг хүчингүй болгох Ректорын тушаалаар батлахаар тогтов. 
  2. Багш ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлж, урамшуулах журмын үйлчлэлийг түр зогсоохыг дэмжиж, Ректорын тушаалаар батлахаар тогтов.

 

ШУТИС-ийн Ректорын ажлын алба