ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс...
2024.12.12 № Улаанбаатар хот
Хурал 203 тоот хурлын танхимд 11 цагаас эхэлж, Ректор Т.Намнан удирдан явуулав.
Хуралд Сургалт, цахим шилжилт эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Эрдэм шинжилгээ, технологи эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор Л.Баяр-Эрдэнэ, Ректорын ажлын албаны дарга Н.Ганзориг, Хүний нөөцийн албаны дарга Д.Мягмарсүрэн, Гадаад харилцаа, ниймийн түншлэлийн албаны дарга Т.Ууганбаяр, Хяналт шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Б.Түмэндэлгэр, Барилга, архитектурын сургуулийн сургалт чанарын албаны дарга Амарбаяр, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин, Бизнесийн удирлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн сургалт чанарын албаны дарга Өлзийсайхан, Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Энхбаатар, Механик, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал В.Өлзийбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Б.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар хуралд оролцов.
ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн Г.Ганчимэг хуралд оролцсонгүй.
Алтан гадас одонгоор шагнагдсан БАС-ийн багш Д.Эрдэнэцэцэг, ХШУС-ийн багш Д.Цэдэнбаяр, БУХС-ийн А.Энхгэрэл, Хөдөлмөрийн хүндэт медалиар Л.Оюунгэрэл, захирлын туслах Д.Нямсүрэн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонгоор шагнагдсан Б.Нарангэрэл, Боловсролын тэргүүний ажилтан шагналаар шагнагдсан БАС-ийн сургалтын албаны ажилтан Т.Мөнхзаяа, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан тэмдгээр шагнагдсан Ахисан түвшний хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн Ц.Оюун нарт шагналыг гардуулж, цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсэв.
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
Санхүү төлөвлөлт эрхэлсэн проректор Л.Баяр-Эрдэнэ
Ажлын хэсэг
Нэг. ШУТИС-ийн 2025 оны төсвийн төслийг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.
Хоёр. ШУТИС-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийн саналыг нэгтгэж, Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.
Гурав. Профессор багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож үнэлэх журмын 2.6, 3.1.19, 3.1.20 заалтуудыг өөрчлөн найруулж, Ректорын тушаалаар батлахаар тогтов.
Ректорын ажлын алба