“ШУТИС-ийн хөгжилд оруулах бидний хувь нэмэр” сэдэвт чөлөөт хэлэлцүүлгийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ШУТИС-ийн Хөгжлийн бодлого, дижитал шилжилтийн проректор, Нээлттэй боловсролын хүрээлэн хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ШУТИС-ийн багш, ажилтан, ахмадын төлөөлөл, сургуулийн удирдлагууд оролцож сургуулийнхаа хөгжлийн талаар нээлттэй ярилцлаа. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр “Хөгжихөд бидэнд юу саад болж байна вэ?”, “Бидний хүчтэй давуу талууд юу вэ?”, “Хөгжихөд бидэнд юу чухал вэ?” зэрэг асуултуудыг танхимаар болон онлайнаар авч, тулгамдсан асуудлуудаа тодорхойлов. Хэлэлцүүлгийн протоколыг Чимэгэ системээр хөрвүүлж нийтэд хүргэлээ.
Оролцогчдын зүгээс ийм чөлөөт хэлэлцүүлэг маш чухал байгааг онцолж, сургуулийнхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах тодорхой саналуудыг дэвшүүлэв.
Цаашдаа тус хэлэлцүүлгийг тодорхой сэдэв, агуулгын хүрээнд тогтмол зохион байгуулж форум нээлттэй хэлэлцүүлэг болгон өргөжүүлэх талаар санал нэгдлээ.






“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв