"Япон компанид дадлага ажил хийх замаар Монгол улсад өндөр ур чадвартай инженер бэлтгэх хөтөлбөр (ITGEL)" хөтөлбөрийн өвлийн ээлжийн танилцуулга уулзалт МУИС, ШУТИС, ШУТИС-Коосэн, Монгол Коосэн, Шинэ Монгол Коосэн тус бүр дээр доорх хуваарийн дагуу зохион байгуулагдана.
Жайкагаас хэрэгжүүлж байгаа энэхүү хөтөлбөрийн зорилго нь Монголын аж үйлдвэрийн хөгжилд хувь нэмрээ оруулах шилдэг инженерүүдийг бэлтгэх. Үүний тулд их дээд сургууль, техникийн коллежийн оюутнуудыг япон хэлний бэлтгэл сургалтад хамруулсны дараа Японд 2026 оны 1 сард 2~3 долоо хоногийн дадлага хийх сайхан боломжийг олгож байна.
・[Хамрагдах сургууль]
МУИС, ШУТИС, ХААИС, ШУТИС-Коосэн, Монгол Коосэн, Шинэ Монгол Коосэн
・[Хамрагдах оюутан]
2026 оны 6 сард төгсөх оюутнууд(Одоо их сургуулийн 3-р курс, техникийн коллежийн 4-р ангийн оюутнууд)
・[Хамрагдах мэргэжлүүд]
Инженерийн чиглэлийн анги (Барилга Архитектур, Механик, Цахилгаан Электроник, Биотехнологи, Мэдээллийн технологи гэх мэт)
※Шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын хувьд цаашдаа инженерээр ажиллах сонирхолтой бол хамрагдаж болно. (Жишээ нь: Хими, физик, математик, статистикийн анги гэх мэт)
・[Тавигдах шаардлага]
Япон хэлний N4-тэй дүйцэхүйц япон хэлний мэдлэгтэй байх.
Танилцуулга уулзалтанд хүрэлцэн ирж, дадлагын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
ШУТИС-ийн нэрэмжит “ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД 2025” улсын олимпиадын шилдэг сурагчдыг шалгаруулах ёслолын үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
“ЭРДМИЙН XXIV ЧУУЛГАН” шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
Япон улсад мэргэжлийн дадлага хийх хөтөлбөрийн танилцуулга болно
“Эрдмийн чуулган-2025” профессор, багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурлын удирдамж
ШУТИС-ийн Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн 65 жилийн ойн нэрэмжит Цахилгаан техникийн үндэс улсын нээлттэй олимпиад