ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС ...

ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС ...

 

2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр                                                                 Улаанбаатар хот

Хурал 203  тоот хурлын танхимд 14 цагаас эхэлж, Ректор Т.Намнан удирдан явуулав.

Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр, Ахисан түвшний сургуулийн захирал Ганзориг, Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Геологи уул уурхайн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч К.Хавалболот,  Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар, Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч А.Энхбат, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл дизайны сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Туяацэцэг, Эрчим хүчний инженечрлэлийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирлыг үүрэг гүйцэтгэгч  Н.Чулуунбанди, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Менежментийн сургуулийн захирлыг үүрэг гүйцэтгэгч Г.Баттүвшин, Сургалтын бодллого зохицуулалтын албаны дарга М.Эрдэнэтуяа,Инновац бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр, Барилга архитектурын сургуулийн сургалт чанарын албаны дарга Амарбаяр,   ШУТИС-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

  1. Эндаументын сангийн журам

Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар

      Инновац бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр

  1. Менежментийн сургууль, Нийгэм хүмүүлэгийн сургуулидын тэнхимийн зохион байгуулалтын тухай

       Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр

       Менежментийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Баттүвшин

       Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч А.Энхбат

  1. Бусад асуудал

       ШУТИС-ийн хичээлийн II байрны ТВ заалыг хэвийн халаах шийдэл

Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ

Нэг. ШУТИС-ийн Эндуаментийн сангийн журам төсөлд Ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусгаж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжив.

Хоёр. Менежментийн сургуулийн тэнхимийн асуудлыг Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжив. Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн тэнхимийн зохион байгуулалтын асуудлыг дахин хэлэлцэхээр тогтов.

Гурав. ШУТИС-ийн хичээлийн II байрны ТВ заалны халаалтын хэвийн байдлыг хангахтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэхийг Барилга байгууламж, дэд бүтцийн алба, Эрчим хүчний инженерчлэлийн сургуульд үүрэг болгов.

 

Захиргааны удирдлагын газар